Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж байна

Л.Бямбажав
2022/01/07

Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ.

Монгол Улс анх 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан 2010 он хүртэл хэрэгжүүлж байв. Анхны хөтөлбөр нь тунхгийн шинж чанартай бөгөөд хэрэгжилт нь үр дүн муутай байсан гэж дүгнэдэг.

Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа ч авлига нийгмийн түгээмэл асуудал хэвээр байгаа тул авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгон үндэсний хэмжээнд тэмцэх арга хэрэгслийг тодорхойлох бодлогын баримт бичиг шаардлагатай болсон. Тиймээс Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан боловч тодорхой бус шалтгааны улмаас буцааж, дараа нь мөн оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дахин өргөн барьсан юм.

Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын авлигын эсрэг хууль тогтоомж болон 48 улс орны авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсны зэрэгцээ хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, судлаач, мэргэжлийн байгууллагын саналыг авч тусгасан байна.  

Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд 8 бүлэг, 11 зорилтыг тусгасан байна. Хөтөлбөр батлагдсанаар нийтийн алба, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, аудит, худалдан авах ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбар хүрээн дэх авлигатай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлсон.

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг сахих, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь 2016-2019, 2020-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжиж байна. Авлигатай тэмцэх газар Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, үр дүнг товхимол хэлбэрээр гарган Улсын Их Хуралд мэдээлдэг.
 

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18