Манай улс авилгын индексээр 35 оноотой үнэлэгдэж байна

М.Төгөлдөр
2022/01/06

Авлигын түвшний талаарх бодит мэдээллийг олж авахад төвөгтэй байдаг бөгөөд улс орны болон цаашлаад дэлхийн түвшинд авлигын бодит түвшинг үнэн зөв тооцдог хэмжүүрийн систем хараахан бүрдээгүй байна. Учир нь авлигыг бүс нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд хэмжиж, мэдээлэл цуглуулахад төсөөллийн судалгааг голчлон ашигладаг. Тиймээс одоогийн судалгаа, индексүүд нь авлигын талаарх төсөөллийн хэмжүүр юм.

Авлигын төсөөллийн индекс бол мэргэжилтнүүдийн үнэлгээ болон санал асуулгын дүнгээр тодорхойлсон төрийн байгууллагын авлигын түвшингээр нь улс орнуудыг эрэмбэлдэг индекс юм. Энэ нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний зарим буюу авлига, түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалын дагуу дэлхийн 180 улс орныг 0-100 оноогоор үнэлдэг индекс юм. Индексийн 0 оноо нь хамгийн өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгатай.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр онд дараалан өөрийн түүхэндээ хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдээд байна. 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход 9 эх сурвалжийг ашигласнаас АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээ 6 оноогоор, Швейцарын “Ай Эм Ди” байгууллагын өрсөлдөх чадварын эмхтгэлийн үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төслийн үнэлгээ 3 оноогоор тус тус өсөж, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 3 оноогоор, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшин 12 оноогоор тус тус буурсан байна. Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаа, “Бертелсман сан” Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээ, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.

Ямартай ч Авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй (бодит байдлыг хэр зэрэг найдвартай илэрхийлж буйг нь шалгах боломжгүй хэдий ч) олон улсын байгууллагын үнэлгээ тул бид авлигын эсрэг төрийн бодлого, үйл ажиллагаандаа үндэслэл болгон ашиглах ёстой.

Тиймээс төр, засгийн түвшинд авлигын индексийг үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр онцгой анхааран 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Ажлын хэсэг авлига үүсгэж байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28