Манай улсын иргэдээс омикрон хувилбар илэрчээ

Л.Бямбажав
2022/01/06

Манай улсад албан ёсоор омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа ч Монгол Улсаас Япон руу хамгийн сүүлд нислэгээр очсон Монгол иргэдээс омикрон хувилбар илэрсэн гэсэн мэдээлэл байна. Тус онгоцоор зорчсон бүх монгол иргэнийг байрлаж буй газруудаас нь авч тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Энэ сарын 4-нд Аэромонголиа ХХК-ийн нислэг мөн 5-нд МИАТ Япон руу нислэг үйлдсэн байна. Мөн ирэх долоо хоногийн 11, 12-ны өдрүүдэд Япон руу үйлдэх хоёр нислэг байна. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Мөн өнөө өглөө УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар Омикрон вирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон хувилбарыг бүртгээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоогоор дэлхийн 138 улсад тус хувилбарын тохиолдол бүртгэгдээд буй.

 Манай улс өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьж явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн Суданаас ирсэн энхийг сахиулагчдын шинжилгээнээс омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг явуулсан. Уг шинжилгээни хариу энэ сарын сүүлээр гарна гэж ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18