Соёлын дэд сайд М.Батбаяр: “Карантин 14”, “Мэдээллийн урсгал”-д төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй

Л.Бямбажав
2022/01/05

Соёлын дэд сайдаас Наадам , “Ковидгүй зун” контентод их хэмжээний мөнгө төсвөөс зарцуулсан эсэх талаар тодруулж байна.

- Цар тахлын үед Карантин 14, Ковидгүй зун гэх мэт 1000 гаруй тоглолт, контент бэлтгэсэн гэж хууль тогтоогчид өчигдөр ярилаа. Эдгээр мөнгө төсвөөс гарсан юм уу? 

-Ковидгүй зун, Карантин 14 гэх мэт телевизийн нэвтрүүлэг, контентод төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Мөн Соёлын яамны харьяалах ажил биш. Монголын телевизүүд өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд эдгээр нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан байх гэж бодож байна. -

- Баяр наадамд зарцуулсан гэх төсөв, мөнгөний асуудал сөхөгдөж байна. Жишээ нь, наадмын контентыг 980 сая төгрөгөөр хийсэн юм уу. Наадамд ер нь хичнээн төгрөг зарцуулсан юм бэ.

 -Юун түрүүнд Үндэсний их баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр наадам, хүн төрөлхтний хувьд соёлын биет бус өв юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд ковид цар тахлын улмаас уламжлалт баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхгүй байгаа ч зохих хэмжээнд үндэсний их баяр наадмаа ёсчлон өнгөрөөж, ёс уламжлалаа хадгалсаар ирсэн. Энэ ажилд гар бие оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй ажилласан хувь хүн, байгууллага мөн бий. Харин хуульд заасны дагуу, Засгийн газрын тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулагдаж, тэр хороо нь зардлын төсвийг батлах тухай тогтоол гаргадаг. Өөрөөр хэлбэл, салбар хороод үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өгсөн үүрэг, даалгавар, батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд салбар хороод нь зохион байгуулж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр үндэсний их баяр наадмын төсөв, зарцуулалттай холбоотой асуудлыг нийслэлээс асуусан нь зөв байх.

 - Та өчигдөр 980 сая төгрөгийг наадмын контент хийхэд зарцуулсан гэж хэлсэн. 

-Өчигдөр бага зэрэг үл ойлголцол гарсан. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн мөнгөнөөс контентод зарцуулсан мэт ойлголт явж олон нийтэд ташаа мэдээлэл тарсан. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрөөс нэг ч төгрөг ямар нэг контент, нэвтрүүлэг болоогүй. Харин үндэсний их баяр наадамтай холбоотой асуудал, төсөв мөнгө нь миний түрүүн хэлсэнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолын дагуу явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл, төсвийн зарцуулалтыг нийслэлийн төсвийн зарцуулалтаас харж болох байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18