Наадам зохион байгуулах нэрээр Улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөг авсан ТББ байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой аж

М.Төгөлдөр
2022/01/04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. "Карентин 14", "Ковидгүй зун" нэртэй контент гараад л байсан. Үүнийг улсын төсвөөс хийгээгүй гэж байсан. Гэтэл улсын төсвөөс хийсэн юм биш үү. Ганцхан жишээ хэлэхэд л "Шинэ үеийн нэгдмэл залуус" гэх ТББ-д НЗДТГ-аас "Наадам зохион байгуулах", "Урлагийн тоглолт" гэх мэт утгаар уван цуван 4,5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэвч наадам болоогүй биз дээ? Тэр мөнгө хаачсан юм бэ? Ганц ТББ руу ийм их мөнгө шилжүүлж байгаа юм чинь өөр хаашаа, хэрхэн мөнгө шилжүүлж, угаасныг хэн ч таашгүй" хэмээн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. 

Уг асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр "10 их наядын хөтөлбөрийн хүрээнд манай яамны хариуцсан гурван асуудал тусгагдсан. Ихэнх нь нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээний хүрээнд нийт найман контентыг 16 телевизээр гаргасан. Үүнд 10 их наядын мөнгө зарцуулагдаагүй. Наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн наадам контентод 980 сая төгрөгийг зарцуулсан" хэмээн хариулсан юм.

Тэгвэл Монгол Улсын ЗГ-ын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 онд тэмдэглэхгүй, олон хүн цуглуулахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэр гаргаж энэ дагуу 2021 оны Улсын баяр наадмын үйл ажиллагааг цуцалсан. Үндсэндээ бөх барилдахаас өөрөөр тэмдэглээгүй гэж болно.

Гэтэл Нийслэлийн засаг дарга Д.Сумъябазар А/503 тоот захирамжаар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд 2021.06.23-ны өдөр нэмэлт санхүүжилт гэсэн утгатай тэрбум төгрөгийн гүйлгээг "Шинэ үеийн нэгдмэл залуус" НҮТББ руу шилжүүлсэн байна.

Мөн уг данс руу мөн 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр “Урлаг соёлын салбар хороо дундын санхүүжилт” нэрээр 400 сая, урлагийн тоглолтын үлдэгдэл гэсэн утгатай 250 орчим сая төгрөгийн гүйлгээг хийж байжээ. 

Үүнээс гадна 2019 онд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагааг зохион байгуулахад зориулж "Эрдэнэт" үйлдвэр уг ТББ-д 300 сая төгрөг өгсөн байх юм. 

Ийнхүү төсвөөс санхүүжилт авч урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг ТББ нь 2016 оны хоёрдугаар сарын эхээр П.Дэнсмаа гэх хүний нэр дээр бүртгэгдэж, 2019 онд З.Нямзул нэрээр Улсын бүртгэлд бүртгэгджээ. Угтаа "Шинэ үеийн нэгдмэл залуус" НҮТББ  нь байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчилан таниулах зорилго бүхий үйл ажиллагаа явуулна" гэж заасан ч ийнхүү урлаг соёлын төсөв өндөртэй олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог аж. 








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Маргааш ​Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 16 цагийн өмнө
Оюутолгойн сонсголд гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо 17 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Cү.Батболдын Засгийн газар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан 18 цагийн өмнө
Хүн нам даргаар Т.Доржхандыг сонголоо 18 цагийн өмнө
Танилц: Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар хэлэлцэх асуудлууд 20 цагийн өмнө
-15 градус хүйтэн 22 цагийн өмнө
Удаан интернэтээ одоо соль Өчигдөр
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна Өчигдөр
Гадаа агаар ямар байна вэ? Өчигдөр
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо Өчигдөр
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо Өчигдөр
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо Өчигдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Өчигдөр
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна Өчигдөр
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ Өчигдөр
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна Өчигдөр
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав 2025/12/11
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав 2025/12/11