Соёлын дэд сайд М.Батбаяр: Наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн наадам контентод 980 сая төгрөг зарцуулсан

Л.Бямбажав
2022/01/04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд телевизийн соёл урлагийн контентуудад төсвийн мөнгийг зарцуулсан байна. Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. Карантин 14, Ковидгүй зуны төлөө, Мэдээллийн урсгал зэрэг нэвтрүүлгүүд байна. Тухайн үед төсвийн нэг ч төгрөгийг телевизийн контентод зориулаагүй гэж хэлж байсан. Улсын төсвийн ичнээн төгрөгийг ямар нэвтрүүлэгт зарцуулсан бэ гэдгийг тодрууллаа. 

Түүний асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд манай яамны хариуцсан гурван асуудал тусгагдсан. Ихэнх нь нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх кэрэг арга хэмжээний хүрээнд нийт найман контентыг 16 телевизээр гаргасан. Үүнд 10 их наядын мөнгө зарцуулагдаагүй. Наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн наадам контентод 980 сая төгрөгийг зарцуулсан гэлээ.

Тодруулбал, өнгөрсөн жил наадам хийгээгүй ч Херо Баатарын “Би монгол хүн”  наадмын контентыг бэлтгэн хүргэсэн билээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18