Гадаадын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоон, зургаан цүнх бүхий мөнгөн дэвсгэрт, гар бууг хураажээ

М.Төгөлдөр
2022/01/04

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад  дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухай бид мэдээлж байсан. 

45 настай БНХАУ-ын иргэнийг нүүрэндээ хар өнгийн нүдээ гаргасан ноосон баг зүүсэн 4-5 үл таних этгээдүүд орж ирэн гар хөлийг нь туузаар хүлж 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сурагч цүнх, хар, хүрэн, ногоон өнгийн гар цүнх гурван ширхэг, үүргэвч мөн хар өнгийн чемоданд хийсэн хорин мянган төгрөгийн дэвсгэртийг Б, Ө, Д нар дээрэмдсэн нь тогтоогдож, эд мөрийн баримт болох мөнгөн дэвсгэртүүд болон ИЖ 79-8 Макарыч маркийн гар бууг хураан авсан байна.

Түүнчлэн сэжигтэй этгээдүүдийн тээврийн хэрэгслийг тогтоож, зарлан мэдээлж шалгах ажиллагааг явуулж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18