"Судалгаагаар өмнө нь халдвараар өвчилж байсан мөн вакцинд хамрагдсан хүмүүс омикрон хувилбарыг маш хөнгөн тусч байна"

Л.Бямбажав
2022/01/03

Эрүүл мэндийн яамнаас вакцины нэмэлт тун болон Омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ.


Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр : "2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш 95 нислэгээр 9723  зорчигч ирсэн. Тэдний эхний шинжилгээнээс 63 хүнээс, хоёрдахь шинжилгээгээр 75 хүнээс халдвар илэрсэн. Энэхүү шинжилгээнүүдэд үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй. 

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагч ирснээс эхний шинжилгээгээр 120 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн учраас халдвар тархах эрсдэлтэй байсан. Ингээд дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагчид нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан гэсэн үг. Одоогийн байдлаар тэдгээр алба хаагчдаас Омикрон хувилбар илрээгүй байна. Тусгаарлалтын хугацаа эхнээсээ дуусаж байгаа. 

Хамгийн их тохиолдол бүртгэгдсэн нислэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Тайланд улсаас ирсэн нислэгээс эхний шинжилгээнээс дөрөв, хоёрдахь шинжилгээнээс 10 хүнээс халдвар илэрсэн. Мөн  арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Тайланд улсаас ирсэн зорчигчдоос  10-д нь халдвар илэрсэн. Эдгээр шинжилгээнээс Омикрон хувилбар илрээгүй. 

Одоогоор омикрон хувилбар дэлхийн 100 гаруй улсад тархсан. Энэ хувилбарыг Африк улсын эрдэмтэд судалж, нээсэн учраас тодорхой судалгаануудыг хийсэн байна. Уг судалгаагаар халдвараар өмнө нь өвчилсөн хүмүүс мөн вакцинд хамрагдсан хүмүүс омикрон хувилбарыг маш хөнгөн тусч байна гэж Африк улсын эрдэмтэд  судалж тогтоожээ. Тиймээс иргэд вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18