МАН: Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно

Л.Бямбажав
2022/01/03

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, хоёр асуудал хэлэлцжээ. Эдийн засгийг сэргээх бодлогын бичиг баримт баталсантай холбоотойгоор 20 орчим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ сардаа багтаах хэлэлцэх нь зөв  гэж үзжээ.

Хоёрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн мэдээллийг сонссон байна. МАН-ын бүлгээс Нийгмийн даатгалын багц хуулиар Ажлын хэсэг байгуулж,  Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж ажиллахаар болcон байна. 


Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хүрээнд томоохон шинэчлэлүүдийг хийнэ. Тэтгэвэр өвлөгдөхтэй холбоотой,  суурь тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх,  нийгэм даатгал төлөгч зөвхөн нийгмийн даатгалын сангаас гадна хувийн сангуудыг сонгож даатгал төлөх олон даатгалтай байх  асуудлууд туссан байна. Эхлээд ажлын хэсэг хуулийн төсөл дээр сайтар ажиллах шаардлагатай байгаа юм. Тэтгэвэрт гарах настай холбоотой асуудлыг хуулиар шийдвэрлэсэн. 2017 онд гаргасан хуулиар 60, 65 нас хүрээд тэтгэвт гарна гэж тогтоосон бол үүнийг өөрчилж 50, 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжтой гэсэн хууль гарсан. Энэ хууль цар тахалтай холбоотойгоор түр зогссон" гэлээ. 

Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.98
2024/01/08
0
0
асуух зүйл байна ,би 18 онд тэтгэвжрт гарсан ч ажилсан жил 23 жил болсон би 5 хүүхэд төрүүлсэн гэтэл тэднийг оруулж тооцоогүй үүнийг нөхөж олгож болохгүй юу эх хүний хувьд би гомдолтой байна
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18