О.Цогтгэрэл:Дээд шүүх АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна

Л.Бямбажав
2022/01/03

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Цар тахалтай байсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан байна. Үүнийг дагаад Монгол Улсын өр нэмэгдэж байна. Гэтэл энэ их зардлын үр дүн хэрхэн гарсан бэ гэдэг бид бүгдийг нүдэн дээр ил байна. Уул

уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан  "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тоймлоод харвал төрийн өмчит ААН-үүдийг олноор нэмж байгуулна гэсэн үг. 

АН-ын асуудлыг олон нийт сонирхож байгаа байх. Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүхийн гаргасан 11 хуудас бүхий тогтоолыг бид албан ёсоор хүлээж авсан. Дээд шүүхийн хуралдааны дараа хэвлэлүүдээр гарсан мэдээлэлд АН-ын дарга О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзсан гэсэн бол тогтоолоос харахад, "Арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр" гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллах нөхцөл бүрдлээ" гэв. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18