УИХ дахь Ардчилсан намын бүлэг ганц хүнтэй хуралдсаар байх уу

М.Төгөлдөр
2022/01/02

Маргааш шинэ долоо хоногийн ажлын анхны өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Харамсалтай нь сөрөг хүчин болох УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн жилийн талд нь Д.Ганбат гэсэн ганцхан гишүүнтэй хуралдсаар он гаргасан билээ. 

Нэг талдаа УИХ-ын гишүүд нь сонгосон Бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэт харагдах боловч, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь Бүлгийн дарга Д.Ганбат өөрөө болж хувирна. Тэрбээр өнгөрсөн жил эрх баригчдаас гурван сайдын суудал авч МАН-ын Засгийн газарт орж хамтрахаар нууц тохироо хийж яваад бусад УИХ-ын гишүүддээ баригдаж булайгаа дэлгэсэн. Мөн Бүлгийн шийдвэрээ танилцуулах хэвлэлийн хурал дээрээ хувийн бодлоо ярьдаг, тэр битгий хэл өөрөө өөртэйгээ хэрэлддэг зэрэг сөрөг хүчний бүлгийн даргын хувьд байж боломгүй алдаа гаргаж, олон асуудал дээр буруутан болж буй. Тиймээс түүнийг Бүлгийн дарга гэж хүлээн зөвшөөрөх гишүүнгүй хагас жил ганцаараа хуралдаж байгаа юм. 

Нөгөө талд Ардчилсан намын анхан дунд шатны гишүүд дэмжигчдээс эхлүүлээд, бүх л хүн тус намын бүлгийн гишүүдэд “Д.Ганбатыгаа солиод өгөөч” гэдэг хүсэлтийг жилийн турш илгээж байгаа гэх мэдээлэл бий. Ганцаараа хурал хийдэг бүлгийн асуудал цаашид яахыг харах л үлдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18