Зариг.мн сайтын 2021 оны онцлох таван үйл явдал

М.Төгөлдөр
2021/12/29

Манай сайт нь өдөр тутамд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй, шуурхай, тэнцвэртэйгээр хүргэн, бурууд шүүмжлэлтэй, зөвд дэмжлэгтэй ажиллаж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах замаар нийгмийн сайн сайхныг цогцлоох нь бидний тэргүүн зорилго билээ.
Бид улиран өнгөрч буй 2021 онд болж өнгөрсөн үйл явдал, мэдээ сурвалжлагаас онцлох тавыг та бүхэнд хүргэж байна. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн дуу хоолой болж ажиллахаар болов

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Заригийн дугтуй” арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл болоод УИХ-ын байнгын хороодын дарга нар, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд нийт 99 зочин урилгаар оролцсон юм. Төрөөс гаргаж буй аливаа хууль, дүрэм, тогтоол, шийдвэр бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэдэг талаарх асуудлыг нэгтгэн бизнесийн орчныг сайжруулах тал дээр шийдэл, гарц хайж улмаар төр, хувийн хэвшлийн гүүр болж ажиллахад “Заригийн дугтуй” төслийн зорилго оршиж байна.

Байгаль экологио хамгаалах дуу хоолой болж ажилллав

“Ориент инвестмент пропертиз” ХХК 2012 оны 4 дүгээр сард СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 2.8 га газар авсан ч газрыг зориулалтын бусаар ашиглаж, ой дунд 20 гаруй барилгын суурь цутгасныг бид 3 сарын хугацаанд цувралаар сурвалжилсан юм. Газрыг зориулалтын бусаар ашиглаж, байгаль сүйтгэж буй үйлдлийг олон нийтэд ил болгосны үр дүнд СБД-ийн засаг дарга Х.Болормаа тус компанийн нэр дээрх 2.8 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгох захирамж гаргасан юм. 

Эхээсээ төөрсөн бамбарууш Мишаг зорьж сурвалжлав 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 2021 оны 5 дугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн тухай мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг Хөвсгөл аймагт ажилласан юм. Бамбаруушийг байгальд нь тавьсан ч буцаж ирээд байсан тул бяцхан бамбаруушийг амьдрах чадвартай болтол нэг сар тэжээсний дараа байгальд нь тавихаар болжээ. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж , түүнийг өхөөрдөн Миша хэмээн нэрлэсэн юм. Мишаг сумын 2021 оны 7 дугаар сард сумын төвөөс 60-70 км зайд ой тайгад нь тавьсан юм. 

Хариуцлага нэхэж цар тахлын жилийн төсвийг мөшгөв

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын жилд төсвийн хэмнэлтийг уриалж байсан дарга нар өөрсдөө төсөвт үрэлгэн хандсаныг цуврал болгон сурвалжиллаа. ЭМЯ нэг ширхэг маскыг 20 мянган төгрөгөөр худалдан авсан, Богд зонхова бурхан шашны соёлыг дэлгэрүүлэх төв-ийг барих төсөвт өртөг 5 тэрбумаас 32 тэрбум болтлоо өссөн тухай баримт, цуврал болгон ТӨСВИЙГ МӨШГӨЕ нэвтрүүлгээр хүргэж ажилласан юм. ТЕКСТЭЭР ГАРАХ ХЭСЭГ: “Богд Зонхова түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв”-ийн төсвийн төслийг анх УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар санаачлан, 2021 оны төсөвт 5,5 тэрбумаар тусгажээ. - Барилга хөгжлийн төвөөс магадлал хийснээр төсвийн төслийг УИХ-аар батлах ёстой хэдий ч уг төсөл Барилгын хөгжлийн төвийн магадлангаар огт орж байгаагүй. - 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Засгийн газар 32,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Богд Зонхова түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв”-ийн төслийг танилцуулж, батлуулсан. - “Энхийн шүүдэр” ХХК БНХАУ-аас нэгжийн үнэ нь 50 цент буюу 1424 төгрөгөөр импортлосон N95 маскаа ЭМЯ-нд нэг ширхэгийг нь 20 мянган төгрөгийн үнээр нийлүүлэв. - ЭМЯ 2020 онд Ковид-19 цар тахлын эсрэг 107,9 тэрбум төгрөг зарцуулсны 4/1-ийг буюу 29.6 сая төгрөгийг Мөнхийн тун ХХК-д олгожээ.

Дөрвөн иргэний эрдэнэт амийг аврах үйлсэд оролцов

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол руу самарт явсан дөрвөн иргэнийг эрж хайх ажил удааширч байгаа асуудлаар ар гэрийнхэн нь манай редакцид хандаж, сэтгүүлч Мижидмаа төөрсөн иргэдийн нөхцөл байдлын талаар тасралтгүй сурвалжилжлан иргэдийн амь насыг аврах хүрээнд хандивын аяныг эхлүүлсэн юм. Ууланд төөрсөн иргэдэд зориулсан хандивын аянаар онгоцны зардал бүрдэж 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗХЖШ-ын 303 дугаар ангийн 22 хүний бүрэлдэхүүнтэй МИ-171 онгоцтой хайгуулын баг тухайн өдрийн 19 цаг гэхэд дөрвөн иргэнийг эсэн мэнд олсноор Улаанбаатарт газардсан юм. 
Хайгуулын онгоцны түрээсийн нэг цагийн зардал дөрвөн сая төгрөгийн өртөгтэй тул хайгуулын ажил хойшилж байв. Гурван хүний багтаамжтай жижиг нисдэг тэрэгний нэг цагийн зардал - 3 сая төгрөг, найман хүний багтаамжтай нисдэг тэрэг хамгийн багадаа 16 сая төгрөг гэх тайлбарыг ОБЕГ-аас өгсөн талаар ар гэрийнхэн нь мэдээллэв. Төөрсөн иргэдийн хоёр эмэгтэй нь 3-14 насны олон хүүхэдтэй, хүүхдүүд нь тухайн үед “ээжид минь туслаач” хэмээн уйлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 11 цагийн өмнө
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 14 цагийн өмнө
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 18 цагийн өмнө
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв 21 цагийн өмнө
Улаанбаатарт 17 градус дулаан байна 23 цагийн өмнө
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ Өчигдөр
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал Өчигдөр
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй Өчигдөр
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй Өчигдөр
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр