Д.АМАРБАЯСГАЛАН: Ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг

Л.Бямбажав
2021/12/28

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate Talk” нэвтрүүлэгт зочноор оролцон дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

1990 оноос хойш хамгийн урт хугацаанд буюу зургаан жил  Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж, дөрвөн удаа улиран сонгогдоод байгаа Д.Амарбаясгалан энэ ярилцлагаараа улс төрийн намуудын шинэчлэл, МАН-ын 30 дугаар Их хурал, Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт”-ийн бодлогын талаар хөндөж ярилцсан байна.

Тэрбээр  “МАН дотроо байгаа алдаа, дутагдлуудаа засаж залруулна. Нийтлэг эрх ашгийн төлөө буюу ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлэх үүрэгтэй 280 гаруй мянган гишүүнтэй улс төрийн намын нэрийн өмнөөс хариуцлагатай ажиллахыг төрийн бүх түвшинд зарчим болгож явна. Хүний эрхийг дээдэлсэн, авилга, албан тушаалын гэмт хэргээс ангид, хүнд сурталгүй, хариуцлагатай төрийн албыг бий болгож төлөвшүүлэхийн төлөө бид зорино. Хүний эрхийг хамгаалахын тулд суурь болсон хууль эрх зүйн орчныг ойлгомжтой, бат бэх болгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүх салбарт хангуулахаар ажиллаж байна. Өмнө нь батлагдсан маш олон хуулиуд голцуу зөвхөн мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслэгдсэн байдаг. Харин аливаа хуулийг батлахдаа иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг болно. Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан авилга, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг.

.Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж дотроо баталсан. 30 дугаар их хурлын үеэр эдгээр заалтыг намын дүрэмдээ оруулсан. Нэгт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд МАН-ын удирдах байгууллагад удирдах албан тушаалд сонгогдох боломжгүй. Хоёрт, энэ намын нэрийн өмнөөс аливаа шатны сонгуульд нэр дэвших боломжгүй. Гуравт, энэ намаас улс төрийн дэмжлэг авч аливаа шатанд улс төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн ажил хийх боломжгүй” хэмээн онцолсон байна.

Эндээс харахад эрх барьж байгаа МАН дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига хээл хахуультай тэмцэх, гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ямар нэг боломж олгохгүй гэдэг байр суурин дээрээ хатуу байгаа бололтой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18