Дотоодод үйлдвэрлэсэн нэг литр ч түлш байхгүй

Л.Бямбажав
2021/12/28

Шатахууны чанарын талаар итгэхэд бэрх элдэв янзын мэдээлэл түгсээр. Бензиний савнаасаа мөс гаргаж үзүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд газар авч, хүмүүсийг хоёр талцуулж байна. Шатахуун чанаргүй байлаа гэхэд ус хольсон байх боломжгүй гэж маргах хэсэг байхад, яг нүдээрээ үзсэн гээд мэтгэх хүн цөөнгүй. Энэ инээдэм, эмгэнэл хосолсон элдэв мэдээллийн сүүдэрт хамгийн анхаарал татахуйц асуудал олны сонорт хүрэхгүй үлдэж байна.

Манай улс дотооддоо бага хэмжээгээр зөвхөн дизель түлш үйлдвэрлэж, зам барилга, газар тариалангийн салбарт дараа төлөх нөхцөлөөр олгож байсан үйлдвэрийг түүхий эдэд нь онцгой татвар тавьж, зогсоогоод бүтэн жил өнгөрч байна. Одоо Монголд үйлдвэрлэсэн нэг литр ч түлш байхгүй. 

Өмнө нь бензин биш зөвхөн дизель түлш гаргаж байсан. Ийм байхад л хуурамч бензин хийж, хэрэглэгчид хохирч байна гэдэг үлгэр зохиогоод Их хуралд суусан колонкийн эздийн турхиралтаар дотоодын үйлдвэрлэлдээ татвар нэмж, таг зогсоосон. Тэгэхээр өнөөдрийн яриад байгаа чанаргүй бензиний асуудал үйлдвэрлэгчидтэй ямар ч хамаагүй. Онцгой татвараар үйлдвэрээ хаалгасан тэд 2021 оны эхний улиралаас хойш дизель түлш нэг литрийг ч гаргаагүй. Гэтэл бензиний чанарын асуудал яригдаад эхлэхээр бас л муу нэрийг тэдэнд хаяглах санаа цухалзсаар.

Үнэндээ бол 2018 оноос эхлэн шатахуун импортлогчид хилийн захын боомтуудаар онцгой татвар төлөхгүйгээр бензин оруулж ирж байгаа. Алслагдсан аймаг орон нутагт үнэ бууруулах боломж олгосон Засгийн газрын дэмжлэгийг колонкийн эзэд харин яаж ашиглаж байна вэ гэдгийг анхаармаар байна. Төв боомтуудаар ирж байгаа шатахуун хяналт шалгалт өндөр, стандарт чанар харьцангуй сайн байх. Харин орон нутгийн боомтуудаар оруулж ирж байгаа шатахууны чанарын шалгалт ямар байгаа вэ. Тэр тусмаа үнээ бага байлга гээд онцгой татварыг нь тэглээд оруулж байгаа шатахуунаа тэд чанартай, гарал үүсэл тодорхой байлгаж чадаж байна уу. Онцгой татвар төлөөгүй байж үнийн ямар бодлого баримталж байна вэ? Үүнийг шалгадаг нягталдаг төр засаг байна уу. Ийм асуудлууд л энэ шуугианы цаана олонд мэдэгдэхгүй өнгөрөөд байна.


Дотооддоо бага ч гэсэн дизель үйлдвэрлэж, эдийн засагтаа нэмэр болж байсан үйлдвэрүүдийг захиалгын хууль гаргаж хаалгачихаад, өөрсдөө орон нутгийн боомтуудаар онцгой татваргүй оруулж ирсэн шатахуунаа Улаанбаатар руу машинаар зөөгөөд байгаа колонкийн эздийн нөлөө УИХ-д маш хүчтэй байна. Шатахууны үнэ чөлөөлүүлсэн юм бол онцгой татвараа яагаад төлөхгүй байгааг тэднээс асууя. Эсвэл зарах үнэ чөлөөтэй тул бизнесийн зарчмаар онцгой татвараа төлнө үү. Хуурамч бензиний үлгэр зохиож дотоодын дизель түлш үйлдвэрлэлийг хориулж чадсан колонкийн эзэд хэдий болтол бусдаас илүү эрхтэй байх вэ.
Үнэндээ бол манай улс хамгийн доод зэрэглэлийн шатахуун импортлодог хэрнээ люкс зэрэглэлийн үнэтэй машиндаа АИ 93 хийдэг хэрэглэчидтэй. Өндөр үнэтэй машин унадаг ч хямд бензин авах хүсэлтэй хүн олон. Үүнээс үүдэн өвөл зунгүй шатахууны хэрүүл тасардаггүй. Үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв сенсаац дэгдээстэй. Өнөөдрийн мөстэй бензиний бичлэг хийдэг нөхдүүд ч импортлогчид өөрсдөө өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдийн эсрэг турхирч байсан багуудынх нь хэсэг. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр өнөөдөр дотоодод хийсэг нэг ч литр шатахуун байхгүй учир "мөстэй" бензинийхээ учрыг колонкийн эзэд л тайлбарлах болж дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18