Д.Ганбат: Манай намын бүлэг Цар тахлын хуулийг дахин сунгахыг дэмжихгүй

Л.Бямбажав
2021/12/27

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Оюутолгойн ордтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч талаас тавьсан таван саналыг дэмжиж байна.  ХоёртЦар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн зарим заалтыг дэмжээд, заримыг нь дэмжихгүй байна. Энэ хуулийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна.  Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна. Энэ хуулиар дахиад хөл хорио тогтоовол аж ахуйн нэгжүүд, ард түмэнд хүнд тусна. Өрх бүхэнд сая төгрөг өгөх гэдэг юм уу, анхаарч ажилламаар байна. Гуравт, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-нд Хууль зүйн байнгын хороон дээр зохион байгуулахаар болсон. Үүнийг АН-ын бүлэг дэмжихгүй байгаа. Баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно. NoDoubleStandart хөдөлгөөний залуусын зүгээс мөн үүнийг эсэргүүцэж холбогдох шаардлагаа хүргүүлсэн. Үүнийг ганцхан байнгын хороогоор биш чуулганаар хэлэлцэх ёстой. Он гаргаад хэлэлцье гэдэг санал гаргасан ч дэмжигдээгүй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18