АМГТГ, ШӨХТГ, Мэргэжлийн хяналт ерөнхий газрынханг шатахуунд шалгалт хийж нээлттэй мэдээллэхийг шаардаж байна

Н.Мижидмаа
2021/12/26

Жолооч нарын зүгээс шатахууны чанар муу, хурдан дуусч байна, гол асуудал нь шатахуунаас болж машины эд, ангид доголдол үүсч байна гэх шүүмжлэлийг өрнүүлээд байгаа юм. 


Олон нийтийн дунд шүүмжлэл өрнөх зуур бид ШӨХТГ-аас уг асуудалд шалгалт хийж байгаа эсэхийг тодруулахад ШӨХТГ-аас "Хуулийн хүрээндээ шатахуунд шалгалтыг МХЕГ, АМГТГ-аас хийх ёстой. Өмнө нь бид шалгалт хийж байхад олон зөрчил дутагдал илэрч байсан. Тодруулбал, манайд борлуулагдаж буй шатахуунд керосин, нафта гэсэн бодисууд хольж борлуулдаг байж болзошгүй "гэв.


Чиг үүргийнхээ хүрээнд шатахуунд шалгалт хийх ёстой АМГТГ-ын дэд даргаас бид энэ асуудлаар өнгөрөгч Даваа гаригаас эхлэн тодруулав. АМГТГ-аас ярихдаа "15 шатахуун түгээх станцийн шатахуунд санамсаргүй түүврийн аргаар шалгалт хийж дээж аваад АМГТГ-ынхаа лабораторит шинжилж байна. Хариу нь тун удахгүй гарна, МХЕГ-тай хамтарсан баг гарч уг асуудалд шалгалт хийнэ" гэсээр долоо хоног дуусав.

Харин уг асуудлаар МХЕГ-аас хил, гаалиар орж ирэхэд нь ямар шалгалт хийдэг, борлуулагдаж буй шатахуунд хяналт, шалгалт хийдэг эсэх тус байгууллагаас ямар чиг үүрэгтэй ажилладаг талаар тодруулахад "Шатахуун хариуцдаг хүн маань коронавирус тусаад өөр мэдэх хүн байхгүй" гэв. АМГТГ-ынхантай хамтарсан баг гарсан эсэхийг тодруулахад "Тийм зүйл одоогоор дуулаагүй, хариуцсан хүн нь өвчтэй байгаа гэж хэлсэн шүү дээ, дараа яриарай" гэх тайлбарыг өгсөн юм.

Шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны УЗ-ийн дарга Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун ачсан машинууд орж ирж байна. Тухайн шатахуунаа орон нутагтаа борлуулахгүй Улаанбаатар хот руу зөөвөрлөж байгаа нь шатахууны чанарт нөлөөлж байна. Бид ГЕГ-аас хамгийн сүүлд авсан мэдээллээр энэ онд шатахуунд хольдог гэх нафта хилээр огт орж ирээгүй. Тиймээс керосин, нафта холих боломжгүй. Гол асуудал нь гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг гадны улсуудаас оруулж ирж байна" гэв.


Шатахууны чанарын асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад хэдэн долоо хонож байхад уг асуудалд хаанаас хяналт тавьж, шалгалт хийж, хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.

  МХЕГ ийм асуудал гарсанг сонсоогүй мэт үл тоох. Харин АМГТГ-ынхан өнгөрсөн Даваа гаригаас эхэлж шалгаад, лабораторитоо шинжлээд ч үр дүнд хүрээгүй, шатахуунд хийсэн шалгалтын хариу нь нууц байгаа юм.

АМГТГ, ШӨХТГ, МХЕГ-ынхан хариуцсан ажлаа хийж, асуудал дагуулаад буй шатахуунд шалгалт хийж,  олон нийтэд нээлттэй мэдээллэхийг шаардаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 25 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20