УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Төрийн ордонд брайл үсэгтэй хаягжилтыг нэвтрүүлэх хүсэлт гаргажээ

Л.Бямбажав
2021/12/25

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Брайль үсэг бүхий, тэргэнцрээс гар хүрэхүйц бас харагдахуйц түвшинд (ердийн өндрөөс доор) байрлах хаягжилтыг УИХ-ын хүрээнд нэвтрүүлэх, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ийм стандартыг идэвхтэй, эрчимтэй хэрэгжүүлэх, зохих судалгаа саналыг боловсруулуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Тэрбээр өрөөнийхөө үүдэнд брайл үсгээр хаягаа бичсэн. 

Энэ талаар  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг энэ саналыг маань дэмжсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ санаачилгыг дэмжин нэрийн хуудсаа мөн Брайль үсэгтэйгээр хэвлүүлж буйгаа мэдэгдсэн.

Миний хувьд нэрийн хуудсаа олон сарын турш ийнхүү хэвлүүлээд хэвшсэн. Эдгээр өөрчлөлт цаашид шатны хажуугаарх хэвтээ зам, тусгайлан зассан ариун цэврийн өрөө, коридорын замын хөтөч зэрэг олон шинэчлэлийг дагуулна. Эдгээр өөрчлөлт зөвхөн төрийн ордон биш, төрийн бус байгууллагуудын байр байшинг хамарна гэж итгэж байгаа.

Төр манлайлж, сэтгэлгээний өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ гэсэн үг. Стандартаа дагаад хувийн байгууллагууд ч зохицон өөрчлөгдөнө. Зардал харьцангүй багатай ч өгөөж ихтэй шинэчлэл. Гол нь хүнлэг сэтгэлийн талаас нь авч үзвэл ач холбогдлыг нь хэмжишгүй юм” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18