Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Бүлтэн Ардын эмч боллоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна.
Эх хүүхдийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөм эмч, Хүний гавъяат эмч Б.Бүлтэнд Ардын эмч цол хүртээлээ.
Тэрбээр эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд 40 гаруй жил зүтгэхдээ 17 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ.
Олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:
  • Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга Пагважавын Нямдаваа;
  • Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг, үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт бүрэн нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн Ардын эмч, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануарын Нота;
АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
  • “Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч, гавьяат эмч Моломын Алтанхүү;
  • Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, гавьяат эмч Рамишийн Асай;
  • Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн;
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэн;
АРДЫН БАГШ ЦОЛООР:
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам;
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж;
 
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  •  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Жанчивын Оюунбилэг;
 ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Пүрвээгийн Алтанцэцэг;
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Сономын Амармандах;
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Жамбын Батмагнай;
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад багш, профессор Лувсангийн Мөнгөнцэцэг;
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Лхасүрэнгийн Намжилсүрэн;
  • “Жинст” эмнэлгийн ерөнхий эмч Самдангийн Норжмаа;
  • “Эх үрсийн холбоо” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Үзэгийн Сагараажав;
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, их эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир;
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын зөвлөх эмч Гунгаагийн Тунгалаг;
  • Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Сэнгээгийн Хүрэлсүх;
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн зөвлөх эмч Доржийн Чулуунцэцэг;
 ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  •  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад техникч Ерөөлтийн Баасанхүү;
  • Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Цээхүүгийн Ганхүү;
  • Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Доржийн Нарангэрэл;
  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга асан Дорлигжавын Нарантуяа;
  • “Этүгэн” анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын багш Дашдаваагийн Отгонбаатар;
  • Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Сүхбаатарын Отгонбаяр;
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Нагнийн Сайжаа;
  • Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх тасгийн сувилагч Дашдаваагийн Урантөгс;
  • Сүхбаатар дүүргийн “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн их эмч Чойжилжавын Цэрэндолгор;
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Балдансүрэнгийн Цэцэгдэлгэр;
 ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийн багш, профессор Цэвэгжавын Цэрэгмааг шагналаа.

Мөн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний аргыг түгээн дэлгэрүүлж, эрүүл мэндийн салбарт авьяас чадвар, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч Зундуйн Даариймаа, “Манба дацан” нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ганбаатарын Одонцэцэг, “Энхийн хайр мед” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Даваагийн Сүрэнжав нарыг, Алтан гадас одонгоор “Төгөл” ахмадын сувиллын аж ахуйн ажилтан Галхүүгийн Гансүх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч, их эмч Цэрэнсамбуугийн Үржиндэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Содовын Алтанбагана, Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн тасгийн их эмч Баатарнумын Амарбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ пүрэв гарагт эхэлнэ 20 минутын өмнө
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ 46 минутын өмнө
ОБЕГ: Хоёр эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан 49 минутын өмнө
Н.Мандуул: Баянбүрдийн тойргоос долоон буудал хүртэл явган замыг тохижуулж мод тарина 1 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 3 цагийн өмнө
Монголыг төлөөлж ДАШТ-д 18 жүдоч барилдана 20 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж байна 20 цагийн өмнө
Айлчлалтай холбоотойгоор 25-28-нд зам хаана 20 цагийн өмнө
​Жүжигчин У.Уранчимэг​ Монгол хаан төслөөс гарч байгаагаа зарлалаа 20 цагийн өмнө
Дөрөвдүгээр эмнэлэг жолоочийн эрүүл мэндийн багц гаргажээ 23 цагийн өмнө
Өнөөдөр 128 бөх зодоглоно Өчигдөр
Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртлээ Өчигдөр
Улаанбаатар марафонд 30.000 орчим иргэн оролцлоо Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ Өчигдөр
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 2025/05/24
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 2025/05/24
Нийслэлд +25 градус дулаан 2025/05/24