С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэц Давхар дээлний асуудлаар хуралдах гэж байгаа нь буруу

Л.Бямбажав
2021/12/24

Үндсэн Хуулийн цэц давхар дээлний асуудлаар хуралдах гэж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2021.12.24/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-аар батлагдсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр хэсэг иргэд хүсэлт гаргаж, маргаан үүссэн. Үндсэн хуулийн 39.1 дүгээр зүйлд "Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалтыг хавсарч болно" хэмээн заасан байдаг. Энэ заалт нь холбогдох бусад заалттайгаа зөрчилдөж байгаа гэж үзсэнээс маргаан үүссэн. Миний хувьд тухайн заалтыг бусад заалтуудтай зөрчилдөж байна хэмээн харахгүй байна. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, ҮХЦ нь Үндсэн хуулийг хамгаалж, өөр бусад хуулиуд зөрчилдөж байгаа эсэхийг тогтоох ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийг шүүх эрх ҮХЦ-д байхгүй. Энэ байдал нь Үндсэн хуулийн хямрал руу явахад хүргэнэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18