“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний IV чуулган үргэлжилж байна

М.Төгөлдөр
2021/12/10

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд жил бүр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн ээлжит чуулган өнөөдөр Дотоод хэргийн их сургуульд болж байна. Тус чуулганд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, 21 аймаг 9 дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн алба хаагчид, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга зэрэг 250 гаруй төлөөлөгч оролцож байна.  

Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгаалах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах талаар хэлэлцэж байна.

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 1 цагийн өмнө
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 2 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 4 цагийн өмнө
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 8 цагийн өмнө
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв 11 цагийн өмнө
Улаанбаатарт 17 градус дулаан байна 13 цагийн өмнө
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ Өчигдөр
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал Өчигдөр
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй Өчигдөр
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй Өчигдөр
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр