Н.Учрал: Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэж өглөө бүр сэрж баймаар байна, косметик хагалгаа хийгээд нэмэргүй

М.Төгөлдөр
2021/12/23

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Тэтгэврийн шинэчлэлийн талаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг"-ийг надаар ахлуулан байгуулж байсан. Тус ажлын хэсгээс "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг санаачлан өргөн мэдүүлсэн ба одоогоос яг 1 жил 1 сарын өмнө тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй хамтатгаад явъя гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл урагшгүй л байна.

УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд болохгүй байгаа энэ салбараа засъя, тордъе гээд явах нь зүйн хэрэг, дэмжих ч ёстой. Харин бид Тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол юу ч нэмэргүй гэдгийг өглөө бүр санаж сэрж байх ёстой. Монгол Ардын Нам ч өнгөрсөн 2020 оны сонгуулиар олон тулгуурт тогтолцоо, хувийн нэмэлт тэтгэврийн системийг нэвтрүүлнэ, өвлөгддөг болгоно гээд амлаад иргэдийнхээ итгэлийг авсан шүү дээ.
Тиймээс концепц нь тодорхой ийм асуудлуудаа тал талаасаа суугаад ярилцаад, шуурхай ажилдаа орох хэрэгтэй байна. Магадгүй жилийн дараа ч Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хуулийг Засгийн хуультай хамтатгана гээд хүлээгээд сууж байж ч мэднэ шүү" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18