Х.Арвинтариа: Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай, энэ бол нийгмийн асуудал

М.Төгөлдөр
2021/12/08

Бид өнгөрсөн удаа гэр бүлийн, тэр дундаа бие мах бодийн хүчирхийлэлд олон жил дарлуулсан таван хүүхдийн ээж, иргэн М-ийн яриаг хүргэсэн. Хоёр дахь нөхөртэйгээ суугаад бие махбодийн хүчирхийлэлд илүү өртсөн гэж болно. Тэр хүн зүүн гарыг маань хугалж, хөлийг маань бас хугалсан. Хоолойг минь шилээр зүссэн. Согтуу агсам тавьж байхдаа шүү дээ. Тэр үед миний хүүхдүүд хажууд байсан гэж бодохоор өр эмтэрдэггэж ярьсан түүний амьдрал манай нийгэмд хөшигний цаана оршсоор буй том асуудал.

Энэ оны эхний арван сарын байдлаар нь 11 мянган гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь мөн үетэй харьцуулахад хоёр дахин ихэссэн талаар албаны мэргэжилтэн хэлсэн. Бид гэр бүлийн хүчирхийлэл яагаад ихсээд байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн /ХЭҮТ/ захирал Х.Арвинтариагаас тодрууллаа.  

-Таны хувьд ХЭҮТ-ийн захирлаар хэр удаан хугацаанд ажиллаж байна вэ? Энэ хугацаанд хийсэн үр дүнтэй ажлаас хуваалцбал?

-Энэ хугацаанд миний хувьд, 200 гаруй бэлгийн хүчирхийллийн хохирогчид өмгөөлөл, хуулийн зөвлөгөө өгч ажилласан. Хүнд тохиолдлууд маш их гарсан. Нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан эмэгтэйн хэрэг дээр ч ажиллаж байлаа. Хохирогч эмэгтэй манайхаар үйлчлүүлж байсан. Түр хамгаалах байранд байж байгаад гарсан эмэгтэй байсан. Тухайн харамсалтай хэрэг дээр маш олон зөрчлүүд гарч ирсэн. Гэмт хэрэгтэн байгаа мөртлөө хохирогчийг огт хамгаалж чадахгүй байсан. Учир нь хууль хоорондын уялдаа холбоо байхгүй. Байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж чаддаггүй. Үүний гайгаар хүн амь насаа алдсан. Түүнээс хойш гэр бүл хүчирхийллийн хуулийг бусад хуультай уялдуулж шинэчлэх хэрэгтэй юм байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох ёстой юм байна гэж үзсэн. Ингээд үүнийг 2016 онд УИХ-аар хууль батлуулсан. Үүн дээр ХЭҮТ голлох үүрэг гүйцэтгэсэн. 

-Хууль гараад үр дүн гарав уу?

-Харамсалтай нь амь насаа алдах хүний тоо буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байна гэсэн үг шүү дээ. Хууль нь байвч хамгаалж чадахгүй асуудлууд үргэлжилсээр. Үүний суурь шалтгааныг судлах хэрэгтэй. Өмнө нь ажиллаж байсан арга барилаар бид ажилламааргүй байгаа юм. Тэр хуучирсан. Одоо бол урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь байх ёстой зүйл гэх тогтсон хандлагаас зайлсхиймээр байна. Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ч гэсэн бие биенээ хайрладаг, хүндэлдэг тийм иргэн бий болгох чухал. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж хангалттай их байгаа. Гол нь хэрэгжилт дээрээ очоод уялдаа холбоон дээрээ унасаар байна.

-Түр хамгаалах байрны тухайд хүрэлцээ хангалттай байдаг уу?

-Өнөөдөр хохирогчийг хамгаалах хэрэгтэй гээд хамгаалах байр байгуулаад л байна. Үүн дээр тогтвортой санхүүжилт төрөөс өгдөггүй. Тиймээс үйл ажиллагаа нь доголдож байна. Мэргэжилтнүүдийг нь чадваржуулж, тогтвортой ажиллах боломжийг олгохгүй байна гэсэн үг. Энэ асуудлыг анхаарахгүй байж гэнэтхэн, хохирогчийг хамгаалах дэмий юм байна. Хүчирхийлэгчтэй нь ажиллая гээд л олигтой ажилласан юм байхгүй дунд нь хаяад байдаг. Нэг том асуудлын хэсгээс нь аваад үр дүн муутай ажиллаад байна гэж хардаг.

-Хүчирхийллийг бууруулахын тулд яах ёстой гэж хардаг вэ?

-Үр дүнтэй ажиллая, хүчирхийллийг бууруулъя гэх юм бол олон байгууллага нэгдэн хамтарч үйл ажиллагаагаа уялдуулж байж, тал талаас нь орж байж энэ асуудал шийдэгдэнэ. Зарим салбарууд маш сайн үүргээ гүйцэтгэж буй. Зарим нь түүнийг нь баллуурдаад яваад байгаа юм. Жишээ нь сошиал дээр тавигдаж байгаа мэдээ мэдээлэл. Дээрээс нь телевизүүдээр гарч байгаа кино зэргээс харахаар хүчирхийллийн хэвшмэл ойлголтыг сурталчилсан байдалтай байдаг. Энэ эргээд хүчирхийллийг өөгшүүлж, дэвэргэсэн үйлдэл. Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай асуудал. Хувь хүн, гэр бүлийн асуудал биш. Энэ бол нийгмийн асуудал. Өнөөдөр яагаад Монголын нийгэм түгшүүртэй айдастай, эрүүл биш байна гэхээр, тухайн гэр бүлд хүмүүжиж байгаа хүүхэд, хүмүүжүүлж байгаа арга барил буруу байна. Гэр бүлдээ хүчирхийлэлтэй байгаа хүн тайван амьдарч чадах уу? зохицож чадахгүй. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд магадгүй том болоод асуудлаа тэр аргаар шийдээд сурчихсан байхад, таны хайрлаж өсгөсөн хүүхэд тэр хүнтэй суугаад ямар амьдралаар амьдрах нь тодорхой. Тиймээс миний хүүхэд, чиний хүүхэд гэхгүй бид бүгдэд хамаатай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27