Д.Сумъяабазар: Буруу рультай машины импортыг хориглох саналыг удахгүй Засгийн газарт оруулна

Л.Бямбажав
2021/12/23

УИХ-ын чуулганаар Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дараах байр суурийги илэрхийллээ. 

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бидний тооцоолсноор 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Нийслэл хотын инженерийн байгууламж, зам, гүүр, гүүрэн байгууламж, ногоон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүд гээд тооцвол хийх ажил маш их байна. Жил тутамд 35 мянган хүн буюу Ховд хотын хүн амын дайны хүн ам шилжин ирж байна. Цэвэр өсөлт нь 75 мянга. Жилд 80 мянган авто тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Хотын хүн амын даацыг 800 мянган хүн амаар тооцсон байтал одоо хоёр дахин нэмэгдсэн. Тийм учраас хотын зам түгжирч байна, бусад олон асуудал ундарч байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулж, Засгийн газраас түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад 420 тэрбумыг төсөвлөсөн гэхчлэн тал талын дэмжлэг, хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2022 оноос нийслэл хот бие даан хөрөнгө татах, өрийн удирдлагын менежмент хийх боломж нээгдсэн. Одоо бид өрийн удирдлагыг ашигтай болгоход онцгой анхаарч ажиллах боломж бүрдсэн.

Нийслэлийн замын даац ачааллаа дийлэхгүй байна. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог буулгах асуудлыг би УИХ-д оруулж ирнэ. Манай улс жилд 80 мянган машин импортолдог. Мөн импортоор оруулж ирж байгаа буруу хүрдтэй машиныг хоригломоор юм байна. 2022 оны зургадугаар сар гэх юм уу, наймдугаар сар гэх юм уу. Энэ асуудлыг он гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18