Голомт банк дижитал шилжилтийн бодит жишгийг “Интерактив” ХХК-тай хамтран тогтооно

М.Төгөлдөр
2021/12/23

Голомт банк нь “Интерактив” ХХК-тай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болох бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын хэрэглэгчдэдээ хүргэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд тус компанийн гаргаж буй шинэ систем болох Veritech cloud ERP, Veritech citizen ERP систем дээр Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ бизнес загварт тулгуурлан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа юм. 

Тодруулбал, Голомт банкны харилцагчид Veritech cloud ERP, Veritech citizen ERP ашигладаг бол тус системээсээ шууд онлайнаар цалингийн зээл авах, кредит картын хүсэлт илгээх, дебит карт захиалах, дансны хуулга харах, үлдэгдлээ шалгах, мөн салбарын хаяг, байршил, АТМ, СДМ, киоскийн мэдээллийг шууд харах гэх мэт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж бүрдэх юм. 

“Интерактив” компани нь Veritech ERP хэмээх корпорациудад зориулсан цогц системийг 2010 оноос зах зээлд нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлсээр ирсэн бөгөөд эдүгээ 100 гаруй том байгууллагатай хамтран ажиллаж буй юм. Мөн энэ оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Veritech сloud ERP системийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байна. Уг Cloud ERP нь корпорациудад зориулсан хувилбараас жижиг, цомхон боловч олон жилийн туршлага дээр суурилсан харьцангуй найдвартай ажиллагаатай, илүү хүртээмжтэй гэдгээрээ онцлог юм. Хэрэв тухайн жижиг дунд бизнес цаашдаа өргөжиж, корпорацийн түвшинд хүрвэл Veritech ERP руу шууд шилжих боломжтой.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шийдэл нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18