Засгийн газар Рио-Тинтогоос тавьсан саналуудыг хүлээж авлаа

Л.Бямбажав
9 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.  

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, омикрон хувилбарын эсрэг ямар ажлууд хийх талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн. Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан. 2022 оны улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн" гэлээ. 

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай. Энэ хүрээнд 

  1. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
  3. Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцаж, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
  4. Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
  5. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хамтарч ажиллах
  6. Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж ойлгуулах

Энэ зургаан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэнд тооцсугай гэсэн тогтоолын төсөл байгаа" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18