СУРВАЛЖИЛГА: Дусал тариа залгуулсан Э.Энхбатын биеийн байдал маш муу мөн хуулийн байгууллагын хяналт их байгаа гэв

Л.Бямбажав
2021/12/22

"Сонгдо" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн сахиурын хэсэг өнгөрөгч Бямба гаригаас эхлэн олны хөлд дарагдсан нь Улсын өсөх идэр начин Э.Энхбат хэвтэж байгаатай холбоотой. Өнгөрөгч найман сарын хугацаанд хүний нутагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн өмнө эх орондоо ирж "Сонгдо" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй  начин Э.Энхбатыг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь сахиж байна.

Тус эмнэлгийн хоёр давхарт эрчимт эмчилгээ” болон “мэс засал” гэсэн хоёр тасаг байх бөгөөд зүүн талын мухрын хэсэгт эрчимт эмчилгээний тасаг байрлана.  Эмнэлэгт биеийн байдал хүнд өвчтөн эмчлүүлэх ёстой  гол цэг нь эрчимт эмчилгээ буюу манайхны хэлж заншсанаар сэхээн амьдруулах тасаг. Энд ухаан алдсан хүнийг аппаратаар амьсгалуулна. Бөөр нь ажиллахгүй байгаа бол хиймлээр ажиллуулна. Судсаар хооллоно гээд системээр нь эмчилдэг орчин. Өдөртөө 20-60 орчим хүн энд ирж ойр дотныхоо хүмүүсийг сахидаг бөгөөд хэдэн модон сандал, нэг авдраас өөр тавилгагүй ажээ.

Өчигдөр өдрийн 15 цагийн орчимд очиход 30 гаруй хүн энэхүү сахиурын хэсэгт сууж байлаа. Тэдний дийлэнх нь начин Э.Энхбатын ар гэрийнхэн.


Аль ч эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт  жаргал зовлон хосолж үхэл амьдралын заагт байдаг учраас ар гэрийнхэн нь хүнд байдаг нь  хэнд ч ойлгомжтой. Бүтэн найман сар эх орон, элгэн саднаасаа хол байсан  начин Э.Энхбатыг нутагтаа ирснийг дуулаад газрын хол, ойроос ахан дүүс нь зорин ирж сахиж буй нь энэ. Мөн бөх болов уу гэмээр цөөнгүй залуучууд байлаа. Бид тэднээс яриа авахыг хүссэн боловч илтэд дургүйцсэнийг дурдах нь зөв болов уу. Харин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг сошиал хуудастаа тэрбээр,  "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм аа" гэжээ.


                                          Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал маш муу, 

                                                                байнга дусал тариатай байгаа гэв

 Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, "Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал маш муу, байнга дусал тариатай байгаа, мөн хуулийн байгууллагын хяналт их байгаа учраас нэмэлт мэдээлэл өгмөөргүй байна" гэв. Өөрөөр хэлбэл, дусал тарианы дэмжлэгтэйгээр эрхтэн системийг нь ажиллуулж байгаа аж.  Начин Э.Энхбат тархины хүнд хавсарсан гэмтэл авсан бөгөөд мэдрэлийн гэмтлийн улмаас бусад эрхтэн систем нь муудсан байна. Олон сар хэвтэрт байсан учраас уушгины хатгаа үүсч, цусны эргэлт нь удаашрах зэрэг хавсарсан эмгэгүүд үүссэн гэдгийг мөн эх сурвалж хэллээ.

                                                  Маргааш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад байсан арга хэмжээг өөрчилж, өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Маргааш буюу 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох бөгөөд хохирогчийн талаас хэргийг буцааж мөрдөн рүү шилжүүлж, дахин шалгуулах хүсэлт гаргах талаар эх сурвалж мэдээллээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 6 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 14 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 15 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 16 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 17 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 17 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 18 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 19 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 20 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 20 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 21 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 22 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр