БНСУ-д Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа

О.Шүрэнцэцэг
2021/12/20

БНСУ-д Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа БНСУ-д 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “КОВИД-19”-ийн омикрон хувилбарын 178 тохиолдолбүртгэгджээ. Тиймээс тус улсын Засгийн газар хилийн чанадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дахин 3 долоо хоног сунгах шийдвэр гаргалаа. Улмаар дэлхийн бүх улсаас БНСУ-д ирж буй тус улсын иргэд болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног өөрийгөө тусгаарлах болж байна. Мөн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг 1хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хил нэвтрэхээс өмнө болон дараа, тусгаарлалтаас гарах өдөр зэргээр нийт 3 удаа  коронавирусын шинжилгээнд хамруулахаар болжээ.  

БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл хотын дотор хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог 6, хот орчимд 8 хүн, саун, уушийн газар, биеийн тамирын заал зэрэг халдварын өндөр эрсдэлтэй газарт үйлчлүүлж буй хүмүүс вакцинд хамрагдсан эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг нотлох вакцины үнэмлэх, эсвэл цахим аппаар нотлох зохицуулалтыг тус улсын Засгийн газраас хийсэн. Тэгвэл тус улсад “КОВИД-19”-ийн тохиолдол, нас баралтын тоо буурахгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс халдвар хамгааллын шинэ журмыг мөрдөж эхлээд байна. Уг журамд зааснаар хувийн уулзалтад 4 хүн оролцох, вакцинд бүрэн хамрагдсан иргэд ресторан, кафегаар үйлчлүүлэх, вакцинд хамрагдаагүй хүмүүс дангаарааүйлчлүүлэх, эсвэл хүргэлтээр үйлчлүүлэх, ресторан, уушын  болон цэнгээний газар, бусад үзвэрүйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллахаар тусгажээ. Кино театр, концертын танхим, интернет кафе 22 цаг хүртэл ажиллах юм.

 Харин вакцины хувьд БНСУ-ын Засгийн газраас гадаад улсад хийлгэсэн БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан боловч тус улсад суугаа цөөнгүй орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан хүмүүсийг цахимд бүртгэж, ОХУ-ын Спутник вакцин тариулсан хүмүүсийг бүртгэхгүйгээр, вакцинжуулалтын 1, 2-р тунд дахин хамрагдахыг мэдэгдээд байна.  

 БНСУ-ын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яамнаас Бямба гарагт “КОВИД-19”-өөс шалтгаалан ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд тус улсад оршин суух хугацаа нь дуусах E-9 (мэргэжилгүй гэрээт ажилчин), H-2 (хувийн урилгаар хөдөлмөр эрхлэгч) гадаадын 40 мянганиргэний визний хугацааг дууссан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдлээ. Тус улс коронавируст омикрон хувилбараас шалтгаалан гадаадаас ажиллах хүч авахаа хойшлуулаад байна. 

 БНСУ-д “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 1-р тунд нийт хүн амын 94.7 нэмэлт тунд 22.6  хувь нь хамрагдсан байна.  

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 23 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22