​ 7-17 насны хүүхэд залууст зориулсан Junior багц бүтээгдэхүүн: Санхүүгийн аялал үргэлжилсээр....

Admin
Өчигдөр

Эцэг эх бүр хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулж, ариг гамтай хэрэглээсэй, зөв худалдан авалт хийж сураасай гэж хүсдэг. Хүүхэд залуус багаасаа санхүүгийн боловсролтой болсноор ирээдүйдээ өдөр тутмын болон томоохон санхүүгийн шийдвэрүүдээ зөв гаргаж сурахад ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол, үйлчилгээ үзүүлдэг газар түгээмэл биш. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхэд залууст зориулан Голомт банкнаас “JUNIOR” нэртэй багцыг санал болгож эхэлжээ. 7-17 насны хүүхэд залууст зориулсан энэхүү багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.

JUNIOR багц танд ямар давуу талуудыг олгох вэ?
• Төлбөр тооцоог түргэн гүйцэтгэж, өдөр тутамдаа хэрэглэх
• “Алтантүлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламж эсвэл The Color картын хэрэглэгч бол хуримтлалдаа багахан хэмжээний орлого нэмээд энэхүү багц үйлчилгээнд шилжих боломжтой.
• Ирээдүйд хүссэн зүйлээ худалдан авах боломжит мөнгөн хуримтлалтай болохын зэрэгцээ бусдын төлөө сайн үйлсэд өөрийн хадгаламжийн хүүний багахан хувийг хандивлах боломжтой.
• The Color картад дагалдах хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрт үнэгүй хамрагдах эрхтэй.
• Хүүхдээ мөнгөө зүй зохистой зарцуулж буй эсэхэд нь эцэг эх давхар хяналт тавих боломжтой ба гүйлгээний мэдээлэл мессэжээр авах “Easy info” үйлчилгээ үнэ төлбөргүй авах эрхтэй.
• Хүүхдэд зориулсан SocialPay хэтэвч үйлчилгээ үнэгүй авах эрхтэй.
Багцыг хэрхэн авах вэ?
Голомт банкны салбарт эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн цахим үнэмлэхийг бүртгүүлснээр таны хүүхэд санхүүгийн цоо шинэ аяллаа эхлүүлэх боломжтой болно.
Өөрийн зорилго, мөрөөдөлдөө зориулсан хадгаламжтай болж, нэг дороос илүү олон, илүү cool үйлчилгээг авах, санхүүгийн боловсролд суралцаж, мөнгөө хянах боломжтой JUNIOR: Санхүүгийн аялалд тавтай морил!
JUNIOR багцын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаад санхүүгийн шинэхэн аяллаа эхлүүлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 7 минутын өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 34 минутын өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 59 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 1 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 17 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 18 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 19 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 20 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 21 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 22 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 23 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр