Танилц: Шинэ эриний компани High Payment Solutions

М.Төгөлдөр
2021/12/18

Цахим хөгжлийн шинэ хэрэглээг бий болгож засаглал сайтай, олон улсын аудиттай Финтек төлбөр тооцооны системийн нэгэн төлөөлөгч High Payment Solutions нь залуу старт-ап тодотголтой ч Bloomberg шагнал гардуулах ёслолоос “Best Solution Of The Year” шагналыг хүртлээ.

2019 онд байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлсэн High Payment Solutions компани нь бидний мэдэх HiPay аппликейшн, Hi-Charge зөөврийн powerbank үйлчилгээ, гар утсаараа U-Money картаа цэнэглэх зэрэг өдөр тутмын амьдралыг инноваци ашиглан хөнгөвчилдөг. 

Тиймдээ ч энэ оны хамгийн “шилдэг шийдэл” гэх тодотголтой шагналаар энгэрээ мялааж 2022 оны босгыг давах гэж буй.

2008 оны эдийн засгийн их хямралаас хойш Финтек гэх санхүүгийн салбарт цэцэглэсэн мэдээллийн технологийн хөгжил эрчээ авч дижитал төлбөрийн систем хурдтай хөгжсөн байдаг.

"Хай Пэймэнт Солюшнс" ХХК нь манай улсад финтекийн томоохон төлөөлөгч болж санхүүгийн салбарт цоо шинэ тэсрэлт хийж байгаа бөгөөд улсдаа дижитал шилжилт нэвтрүүлж байгаа билээ.

Аль 10 гаруй жилийн өмнөөс л цахим төлбөрийн систем нь оргүй хоосноос олон улсын худалдаа үйлчилгээний салшгүй хэсэг болтлоо нэвчсэн бол харин монгол хөрсөнд буух завшаан тохиосон нь энэ юм.

Хөгжил дэвшил гэдэг гайхалтай. Цаг хугацаа хэмнэж, амьдрал хөнгөвчлөх үүрэгтэй техник технологиуд шил шилээ даган нээлтээ хийж түүнийх нь үр шимийг харамгүй хүртэж байгаа ард түмэн ч “одоо л бид хөгжих нь” гэж баярлаж байна.

www.facebook.com/Hipaymn/posts/

→ Төлбөрийн цогц шийдэл

Нийт 200 гаруй хамтрагч байгууллага, 280,000 гаруй хэрэглэгчтэй High Payment Solutions LLC компани маань өнгөрсөн хугацаанд мэдээллийн  аюулгүй байдлын олон улсын  PCI DSS 3.2.1  стандартыг  хангасан  төлбөрийн цогц шийдлийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр таны мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдалд заналхийлж байдаг эрсдэл бүрээс зайлсхийж буй хэрэг.  Уг стандартыг VISA, MasterCard, American Express зэрэг дэлхийн топ 100-д жагсдаг картын төлбөр тооцооны томоохон компаниуд ашигладаг юм.

Зөвхөн сертификат ч гэлтгүй олон улсад ашигладаг мэдээллийн бааз хамгаалах гол шийдэл Tokenization-ийг Монголд анх удаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Хэрвээ хэрэглэгчийн бүртгэл үүсгэхдээ ашигласан хувийн мэдээллийг “талх”-аар зүйрлэвэл Tokenization технологи нь түүнийг талх гэж мэдэгдэхгүй болгон шингэн хэлбэрт шилжүүлчихнэ гэсэн үг. Дараагаар нь цугласан мэдээллийн баазад хэн нэгэн нууцаар нэвтрэх гэж оролдлоо гэхэд таны хувийн мэдээллийг “талх” гэж таних боломжгүй гэсэн үг юм.

→ Бусад голлох төслүүд

HiDaatgal бол бидний хамгийн нандигнадаг ололт амжилтуудын минь нэг. Цахимаар бүх төрлийн даатгалд хамрагдах боломжийг олгож хариуцлагатай иргэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь ашиглахад маш хялбар. Хаанаас ч, хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн хэрэглэсэн ус ундааны саваа мөнгө болгон авах боломжтой Ecocash RVM шийдлийг бүрдүүлж байгаль орчиндоо ээлтэй шийдлийг санал болгосон юм. Цаашлаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж цугласан хуванцар савуудыг барилгын материал болгож ашиглах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Их хотын завгүй залуустаа зориулж хүссэн цэгээсээ түрээсийн powerbank ашиглах HiCharge үйлчилгээг нэвтрүүлсэн нь олон хүний тулгамдсан мөчид нэмэр болсон хэмээн итгэдэг. Өнөөдөр хотын голлох үйлчилгээний цэгүүдэд манай powerbank дараагийн үйлчлүүлэгчээ хүлээн бэлэн байдалд байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27