ОХУ-аас зам, тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлаар бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

М.Төгөлдөр
2021/12/18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименкотой  уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-д  зам, тээврийн салбарын  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар  санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас ОХУ-д олон жил мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг уламжлалыг өргөжин хөгжүүлж, зам, тээврийн салбарын олон чиглэлээр нэн чухал ач холбогдолтой нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Орос Монголын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүрээнд авто замын шинэ технологи нэвтрүүлэх, инженер техникийн ажилтнуудыг ОХУ-д давтан сургах, ШУТИС-ийн зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр холбогдох их, дээд сургуултай харилцаа, холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

ОХУ-ын Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименко, сайд Л.Халтарт цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлэхийн сацуу өөрийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлаар бүх талаар дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн жолооч ариун цэврийн өрөө орох үедээ автобусаа алджээ 37 минутын өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 58 минутын өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 1 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 1 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 1 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 17 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 19 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 20 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 21 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 23 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна Өчигдөр
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо Өчигдөр
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа Өчигдөр
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр