Б.Мөнхжаргал: Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг

М.Төгөлдөр
2021/12/18

Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны  албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа гулгаанаас хамгаалах тусгай бодис болон давс цацдаг. Дүүргүүд мөн өөрсдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс, тусгай бодис нөөцөлсөн. Дүүргүүдийн хувьд нөөцөлсөн бодис, давсаа өөрсдийн нутаг дэвсгэрийн орон сууц, гэр хорооллын туслах замуудад цацдаг. УБЗАА-ны тухайд нийтийн эзэмшлийн томоохон магистрал замууд,  зуслангийн болон алслагдмал замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.

Зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд яалт ч үгүй гар ажиллагаа орж байгаа. Гар ажиллагааг багасгаж, автомат болон техникжүүлсэн ажиллагаанд шилжих шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьдаг. Хот тохижилтын газар болон дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад цас цэвэрлэх тоног төхөөрөмжийг төсвөөс авч өгч байгаа. Алслагдмал замын цэвэрлэгээг хувийн хэвшлийн компанитай гэрээ хийн хариуцуулсан. Тэдгээр хувийн байгууллагуудын тоног төхөөрөмж,  техник хэрэгсэл стандарт шаардлага хангасан, автоматаар давс, бодисоо цацдаг, замаа автоматаар шүүрдээд  соруулчихдаг. Цас орж байх үед үлээлгэх төхөөрөмжийг суурилуулдаг болсон байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд төсвөөс хамааралтай учир багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэхдээ бид жил ирэх тусам машин, техникийн парк шинэчлэлийг бага багаар хийж, аль болох механикжиж, техникжүүлэхээр ажиллаж байна.

-Халтиргаа гулгаа үүсэх үеэр ажиллах хүчний тоог нэмдэг үү?

-Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг. Эдгээр хүмүүс зуны улиралд ногоон байгууламжийн арчилгааг хийдэг. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг. Нэг үйлчлэгч өдөрт  10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Цас орж буй үед гараар шүүрдэх бус, автоматаар үлээлгэх төхөөрөмж ашигладаг болж байгаа. Олон газар энэхүү төхөөрөмжийг авч байна.

-Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ууд гадна талбайнхаа цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Өвлийн улиралд хүмүүсийг халтирч унахаас сэргийлж, эргэн тойрны 50 метр хүртэлх зам талбайг цас мөсгүй байлгах үүрэгтэй. ААНБ-ууд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-НИТХ-аас баталсан журамд энэ тухай тодорхой заасан. ААНБ-ууд гадна орчны 50 метр хүртэлх талбайг хариуцаж цэвэрлэнэ гэж тодорхой заасан төдийгүй талбайн  хэмжээг зурагт буулган,  гэрээгээр баталгаажуулж өгдөг. 50 метр хүртэлх талбай гэхээр тухай байгууллагын гадна талбай 5-10, 20-30 метр байж болно шүү дээ. ААНБ-ууд гэрээнд заасан талбайнхаа хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй зуны улиралд шарилж, лууль ургавал зулгаах, өвөлдөө бол цас мөсийг цэвэрлэх үүргийг гэрээгээр хүлээдэг гэсэн үг.

Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах зүйл заалт бий.  Гэхдээ бид торгох шийтгэхээс аль болох зайлсхийдэг.  Ихэнх ААНБ-ууд санаачилгаараа цэвэрлэгээ хийж хэвшсэн. Цэвэрлэгээ хийгээгүй газруудад хороодын олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар шаардлага тавьж ажилладаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27