Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох эцсийн шийдвэр гараагүй

Л.Бямбажав
2021/12/16

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

1.       Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;

2.       2022 оны 1 дүгээр улирлын Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох;

3.       Репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү+0.5 хувиар тогтоох;

4.       Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх багц шийдвэрийг гаргалаа.

Энэ үеэр сэтгүүлчид ипотекийн зээлийн урьдчилгааг хэзээнээс 20 хувь руу болгох талаар тодруулахад, "Уг асуудлын хүрээнд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам гэгчлэн холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийгээд явж байгаа. Ипотекийн зээлийн төлбөрийг урт хугацаанд тэгш хувааж төлдөг ийм зээл. Хэрэв урьдчилгаа төлбөр буурвал сарын төлөлт нь өндөр болно. Одоогийн байдлаар  сард төлж байгаа дундаж төлөлт 480 мянган төгрөг байгаа.   Одоогоор нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэдэг эцсийн шийдвэр гараагүй байна гэсэн хариултыг Монголбанкны Ерөнхийлөгч хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18