Ц.Туваан: Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй нас барсан иргэний зээлийг чөлөөлдөг болох хуулийн төсөл боловсруулсан

Н.Мижидмаа
2021/12/15

УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 450 мянган тэтгэвэр авагч байна. Тэтгэвэр авагч иргэн зээлтэй байхдаа нас барвал зээлийг ар гэрийнхэн нь төлж байна. Мөн нас барсаны гэрчилгээг авахдаа зээлээ төлсөн байх шаардлага тавьдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.Манай улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байна. Бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдэж, инфляци хоёр оронтой тоонд орсон байна. Ийм цаг үед иргэдийн тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь буюу 900 мянган хүн ядуу байна. Энд тэтгэвэр авагчид ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс иргэдийн асуудлыг шийдэхээр энэ хуулийг төслийг боловсрууллаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 71 мянган иргэн 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тэтгэврийн 350мянган төгрөг амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас зээл авч байна. Тиймээс иргэдийн амьдралд тус дэм болох үүднээс хуулийн төсөл санаачилж, боловсруулсан. Хуулиар тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж байгаа. Тухайлбал эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болох бөгөөд энэ насанд хүргэхийн тулд улирал тутам гурван сараас тэтгэвэрт гарах насыг ахиулж байгаа юм. Харамсалтай нь  Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 байна. Тиймээс эрэгтэй хүн 65 настайдаа тэтгэвэрт гарлаа гэж бодоход дунджаар нэг жил л тэтгэврийн мөнгө авах нь. Энэ бол шударга бус. Яагаад гэвэл тухайн хүн нас туршлаа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлсөөр ирсэн.Хэрэв ийм асуудал тулгарвал үүсэх асуудлыг энэ хуулиар шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20