Н.Учрал: Ганцхан сарын дотор МУ-д виртуал хөрөнгийн 14 бирж шинээр нэмэгдлээ

Н.Мижидмаа
2021/12/15

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Монгол улсад виртуал хөрөнгийн 8 төрлийн бирж л байсан бол өнөөдөр энэ тоо 22 болж өссөн байна. Ердөө ганцхан сарын дотор гэхэд маш өндөр тоо. Түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байгаа, анхдагч зах зээлийн захиалгаа авч байгаа, гаргахаар бэлтгэж байгаа нийт токений тоо 67 болсон байна. Өнгөрсөн хугацаанд виртуал хөрөнгө ашиглан татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт дүн 339 тэрбумд хүрч, арилжааны нийт дүн таамгаар 7-10 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бүхний цаана санхүүгийн гэмт хэрэг буюу зах зээлийн манипуляци хийгдэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна. Хэрэв койн токен ашиглан "зах зээлийн манипуляци" хийх буюу зах зээлийн зарчмыг зориуд алдагдуулсан, үнэ тогтоосон, худалдан авалт болон худалдаалалтад зориудаар нөлөөлсөн зэрэг бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж 2-8 жилийн хорих ялын санкцитайгаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно."


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20