Х.Нямбаатар: Дубайн гэрээг ямар нэгэн болзол, нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авсан

Л.Бямбажав
2021/12/14

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар нь танилцууллаа.

Хууль зүйн, сайд Х.Нямбаатар:

Оюутолгойн ажлын хэсгийн явцын мэдээллийг сонслоо.  “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Тус захидалтай холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд УИХ-ын Түр хороогоор хэлэлцүүлж  УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д оруулах шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсгээс удаа дараа 34 хувийг тэглэх санал тавьсан. Өмнө нь 70 хувийг тэглэх саналыг ирүүлсэн. Энэ удаа 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал ирүүлсэн. Энэ нь ирээдүйд 22 тэрбумын төгрөгийн өрийг Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидалдаа онцолсон байсан.Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид олон жил ярьсан. Зарим нь хардаж, шүүмжилж ирсэн. Монголын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гүний уурхайн ашиглалт, олборлолт эхлэх хугацааг 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хариуцах санал гаргасан. Энэ босгосон мөнгө “Эрдэнэс Оюутолгой” компанид өр болж бичигдэхгүй гэдгийг захидалд тусгасан.


“Оюутолгой” ХХК-ны засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах  холбогдох арга хэмжээний зардлыг хариуцна гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой" компанид өгнө гэсэн үг.  УИХ-ын  92 дугаар тогтоолын тавдугаар зүйлд “Эрдэнэс Оюутолгой" компанийг чадавхжуулах гэсэн заалт бий. Энэ заалт хангагдаж байна.  Эцэст нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой төсөл эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9 доллар 6 центээр 1 кВт өртгийг тогтож тогтвортой байдлын гэрээг байгуулж,  Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгойн төслийн эрчим хүчийг хангана. Энэ нь банкаас мөнгө босгох боломжтой гэрээ болно. Ингэснээр бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох боломж бүрдэж байна. Засгийн газар дээрх саналуудыг хүлээж авч дэмжсэн. УИХ-ын Түр хороо болон УИХ-д танилцуулна. 

Цаана нь үлдэж буй асуудал бол Арбитрын маргаан. Үүнийг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийх саналыг "Рио- Тинто" компаниас ирүүлсэн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18