ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨБЗГ-ЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

М.Төгөлдөр
2021/09/23

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт болон үйлдвэрийн газрын зарим ажилтнуудад Засгийн газар, ТӨБЗГ-ын шагнал гардуулав. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ манлайлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт хамт олны хичээл зүтгэлийг үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хүндэт өргөмжлөл” дурсгал болгон хадгалуулсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардан авлаа. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Өргөмжлөл”-ийг Ус хангамжийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэбаяр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх физикч инженер Х.Орхон нарт гардуулсан бол газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхболд, нягтлан бодогч Ж.Шинэцэцэг, Г.Отгонбаяр нар шагнууллаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Оёдлын цехийн оёдолчин Д.Батчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” тэмдгээр Нийгмийн харилцааны хэлтсийн Олон талт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Сансартуяа, Эрчим хүчний яамны “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр Ил уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Л.Батсайхан, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдгээр Хөгжлийн хэлтсийн эдийн засагч Б.Мөнхжаргал, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдгээр нягтлан бодогч М.Цэрэндолгор, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Хуулийн хэлтсийн хуульч Б.Лхагвасүрэн нарыг шагнаж, Оёдлын цехийн оёдолчин Т.Эрдэнэчимэг нарын дөрвөн ажилтныг дээрх яамдын “Хүндэт жуух бичгээр” шагнасныг Засгийн газар, ТӨБЗГ-ын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулсан юм.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18