АВТОТЭЭВРИЙН ЦЕХИЙН ХАМТ ОЛОН “ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4-Р ТУН”-Д ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

М.Төгөлдөр
2021/11/24

 Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд Автотээврийн цехийн хамт олон сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулан бие, сэтгэлийн дархлаагаа дэмжиж байна. Тус цехийн ажилчдын 60 хувь нь залуус учраас өөрийн цехийн онцлогийг харуулсан чалленж, хөгжимт дасгал, бүжгээр аянд нэгджээ. Тухайлбал, өдрийн ээлжийн 300-аад хүнийг хамарсан хөгжимт дасгал хийж хэвшсэн бол шөнийн ээлжийн ажилчид ядарсан уураг тархи сэргээх, биеийн чилээ арилгах, нугасны мэдрэлд сайнаар нөлөөлөх зөөлөн хэмнэлтэй дасгал хийдэг байна. Түүнээс гадна тус цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн залуус ажилчдын автобусанд “Уурхайчин би” дууг цар тахлын эсрэг тэмцсэн эмч, сувилагч, цагдаа, дотоодын цэргийн хувцастай ажилчид эхлүүлэн дуулах үйл ажиллагаа зохион байгуулав. Өглөө ихэвчлэн нүдээ аньсан, чихэвч зүүсэн явдаг нэгэн хэвийн нам гүм уур амьсгалыг өөрчилж, эрч хүч бэлэглэн сэргээж байгаа нь дархлаа дэмжээд зогсохгүй ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлж байгааг ажилчид ярьсан юм. Дараагийн удаа Автотээврийн цехийн эмэгтэйчүүд сүүлийн хоёр жил хит болсон, дэлхий нийтийг ковидын эсрэг тэмцэлд уриалсан Жерусалема бүжгээр аянд нэгдэж, өдөрлөг зохион байгуулахаар бэлдэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18