ЦЭВЭР УСНЫ 3-Р ШУГАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ШИНЭ ОНЫ ӨМНӨ ДУУСНА

М.Төгөлдөр
2021/12/06

    “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлд-вэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсөж буйг харгалзан үзэж усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих асуудлыг 2020 онд шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангах түүхэн бүтээн байгуулалтын барилга угсралт энэ сарын 10-нд дуусна” гэж Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх мэдээллээ. Одоогоор цэвэр ус дамжуулах 3-р шугамын угсралтын ажил 98 хувьтай яваа бөгөөд ус өргөх өртөөнүүд, түүний хооронд байрлах хаалт, арматурын угсралт хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч “Хаппи бюлдинг” компанийнхан төмөр зам доогуур труба сүвлэх ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа ундны усны стандарт түвшинд хүртэл шугам хоолойг цэвэрлэх, ариутгах, усан даралтаар турших ажлыг зураг төслийн зохиогчийн зөвлөмжийн дагуу хийх юм.

Ус хангамжийн цех 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62 мянган м3 цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч, ачаалал даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрчээ. Хэрэв нэг шугамд гэмтэл гарвал зөвхөн ганцаар үйлдвэрийн болон хотын цэвэр усыг хангах боломжгүй тул гурав дахь шугамыг татах зайлшгүй шаардлага үүссэн. Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй байдалтай холбоотой, нийгэм ахуйн өндөр ач холбогдолтой цэвэр усны 3-р шугамын бүтээн байгуулалтыг шинэ оны өмнө дуусгахаар тус цехийн ажилтнууд, гүйцэтгэгч компанийнхантай хамтран шаргуу ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18