ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ ОРОС СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА

М.Төгөлдөр
2021/12/07

  

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн санаачилгаар ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалт зохиогдож, эрхийн бичгийн эздийг тодрууллаа. Сонгон шалгаруулалтыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар,  Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэг хамтран, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын найрамдлын сарын 61 дэх жилийн өдрүүд болон Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан байна. Хоёр шат бүхий шалгаруулалтад Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиадын 12-р ангийн 18 сурагч оролцож, шилдэг дөрвөн суралцагчийг 2022-2023 оны хичээлийн жилээс ОХУ-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр шагнаж, урамшууллаа. Сонгон шалгаруулалтын тэргүүн байрыг Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Х.Энгүүн хамгийн өндөр оноогоор эзэлсэн бол Эрдмийн сан сургуулийн сурагч Б.Эрдэнэсувд, Баян-Өндөр цогцолборын сурагч Б.Агиймаа, Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Т.Аянуур нар шилдэг дөрөвт жагсжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18