Монголчууд чацаргана жимсний хаягдал дээр эмийн мөөгийг ургуулахаар туршилтаа эхэлжээ

М.Төгөлдөр
2021/12/14

Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант С.Мөнхжаргал дэлхийд алдартaй, эмийн мөөг болох "хорхойн өвс" гэгддэг Cordyceps militaris мөөгийг малын гаралтай биологийн хаягдал, чацарганы иш, үрийн хаягдал дээр ургуулах туршилтаа эхэлжээ. Монголчуудад “Хясаа мөөг” Pleurotus ostreatus мөөгийг анхлан танилцуулсан С.Мөнхжаргал өнөөдөр мөөгний фермерүүдийг “Таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” төрийн бус байгууллагын дор нэгтгэж чадсан байна. Тэд хамтдаа таримал мөөгний ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, эмийн болон бусад шинэ төрлийн мөөг тариалах туршилт, судалгааг эрчимжүүлэх чиглэлээр нэгдэж ажиллана.  Хүнсний мөөгний үнэ 5 доллар, харин эмийн үнэ 500 доллар байгааг дурдах нь зүйтэй юм. 

Тэрбээр “Бидэнд хүнсний таримал мөөгийг тариалаад, өөрсдөө идэх хэрэгцээ маш их байна. Өнөөдрийн бидний идэж байгаа хоол хүнсэнд шим тэжээл маш бага байна тиймээс хоолноосоо авч байгаа шим тэжээл бидний бие организмд хүрэлцэхгүй байна. Тийм учраас бид хоол хүнсний шим тэжээлээ сайжруулмаар байна.  Бас эрүүл баймаар байна. Тэгэхээр хүнсний таримал мөөг бид нарт ашиг орлого олохоос өмнө стратегийн ач холбогдолтой асуудал болоод байна. Дараагийн ээлжинд би зах зээлээ хангана, хүний нөөцийнхээ чадварыг сайжруулна. Түүний дараа экспортын бүтээгдэхүүн дээрээ ажиллана. Одооноос судалгаа нь эхэлж байна. Жишээ нь эмийн мөөгний хувьд хорхой өвс гээд манайд сүлжээний бүтээгдэхүүн орж ирдэг. Тэр бол мөөгөн дээр суурилсан бүтээгдэхүүн. Түүний гол түүхий эд бол Cordyceps мөөг байгаа. Cordyceps мөөгөө бид нар базалт дээр, хонины ноосон дээрээ ургуулах уу? Чацарганы хаягдал дээр ургуулах уу? Гэх мэт юугаар Cordyceps мөөгийг манай оронд ямар түүхий эд дээр ургуулбал эмийн элементээр баялаг байх вэ? Жишээ нь Монгол орны Увсын ай савыг тойрсон чацаргана жимс витамин С гийн агууламж маш өндөр байгааг дэлхий дахинд хүлээн зөвшөөрчихлөө. Тэгэхээр тэр чацарганы хаягдал дээр эмийн мөөгийг ургуулвал ямар ашигтай вэ  гэдгийг бид судалж байна. Хүнсний таримал мөөгний үнэ 5 доллар байгаа бол эмийн мөөгний үнэ 500 доллар байна. Ажиллагаа нь яг адилхан байна.

“Монголчууд мөөгтэй хоол хийгээд өгөхөөр идчихдэг. Идэхгүй гэж хэлэх хүн бараг байхгүй. Харин мөөг өгөхөөр хэрхэн хадгалж, хүнсэндээ хэрэглэхээ мэдэхгүй байна. Энэ тал дээр мэдлэг их дутуу байгаа. Тэгэхээр энэ талын мэдлэг олгох шаардлага бас үүсэж байна. Мөөг тариалж байгаа хүмүүс мөөгөө сайн ургуулахаа л мэддэг. Тэд сурталчилгааны асуудалд анхаарлаа хандуулж чадахгүй. Тэгэхээр бид нэгдэж, нийлээд холбоо болж ажиллаж байгаагийн шалтгаан ердөө л энэ. Бид маркетингаа нэгдсэн байдлаар хийе, технологио сайжруулъя, ургацын хэмжээгээ нэмэгдүүлж ажиллая гэх мэт үүссэн хэрэгцээ шаардлага дээр нэгдэж нийлсэн гэж хэлж болно" гэсэн бол Монголын үндэсний их сургуулийн доктор, профессор Х. Алтанцэцэг хэлэхдээ “Манай магистрын оюутан Мөнхжаргал Cordyceps гээд дэлхийд алдартай, их өндөр үнэд хүрдэг мөөгийг монголынхоо мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноосны хигдэс, ноолуураас гардаг зунгаг, чацарганы хаягдал дээр тарьж ургуулахаар туршиж байна. Энэ мөөг бол байгаль дээрээ хатуу хальсан бүрхүүлтэй шавьжин дээр ургаж, тухайн шавьжаа устгадаг. Тэр ургасан мөөгөнд асар их үнэ цэнтэй эмийн бодис агуулагдаж байдаг. Таримал мөөгийг хүнсэнд хэрэглэхээс гадна сүүлийн жилүүдэд мөөгнөөсөө эмийн бодисуудаа ялгаж аваад, төрөл бүрийн биологийн нэмэлт хүнс, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, мал эмнэлэгт хүртэл ашиглаж байна. Мөн мал амьтны тэжээлд эрдэс, уургийг бүтээгдэхүүн болгон ашиглах хандлага их өргөжиж байна" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ:А24


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27