Л.Оюун-Эрдэнэ: Рио-Тинто Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр боллоо

Л.Бямбажав
2021/12/13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто группийн Ерөнхий захирал Якоб Стаусхолмоос Оюутолгойн хэлэлцээрийг шийдэх 5 санал тавьж захидал илгээлээ.

Уг захидлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь Түр хорооны гишүүд мэдээлэл хийлээ. Захидалд тусгагдсан саналуудыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

  • 1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
  • 2. ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;
  • 3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
  • 4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  • 5. Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.

Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна гэдгийг мөн захидалд тусгажээ.  Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийхийн тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг Монголын Засгийн газраас хүслээ. 

Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүссэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18