​УИХ-ын гишүүн П.Анужин: 15 жилийн өмнө ирэхдээ “би анх удаа торт идэж байна" хэмээн уйлж байсан охин маань одоо 3 хүүхдийн ээж болжээ

О.Шүрэнцэцэг
2021/12/13

Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах зорилгоор нэгэн гэр бүлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар “Эрдэм төв ” байгуулагджээ.  УИХ-ын гишүүн П.Анужин  “Эрдэм төвийн "  хүүхдүүдэд  шинэ жилийн бэлэг, дуртай тахиаг нь аваачиж өглөө. Мөн сарынхаа цалинг энэ хэддээ өгчихлөө хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Сэтгэл баяртай бас гунигтай…

Одоогоос 15 жилийн өмнө “Эрдэм” хэмээх хүүхэд асран хамгаалах төвийг байгуулж байсан юм.

Эрдэм төв маань 100 орчим хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. 15 жилийн өмнө ирэхдээ “би анх удаа торт идэж байна, хүний ёсоор төрсөн өдрийг минь хийж өгсөн та нартаа баярлалаа” хэмээн уйлж байсан охин маань одоо 3 хүүхдийн ээж болсон.

Өнөөдөр тус төвд өсөж буй маамаа нарын хамгийн бага нь 9 хоногтой ирж байсан, 2 ой өнгөрч явна. Амралтын өдөр, авто замын бөглөрөл гайгүй дээр, хүүхдүүддээ шинэ жилийн бэлэг, дуртай тахиаг нь аваачиж өглөө. Мөн сарынхаа цалинг энэ хэддээ өгчихлөө. Дараагийн завтай өдрөө томчуудыг нь ( охид хөвгүүдээ) кинонд урьж, хамт цагийг өнгөрөөхөөр тохирлоо.

Улсаас нэг ч төгрөгний татаас, дэм авч үзээгүй уг төвийг маань өдий дайтай авч яваа А.Өнөр эгчдээ чин сэтгэлээсээ талархаж байна, “Эрдэм” төвийг ковидгүй байлгах гэж жил гаран гэртээ харилгүй хүүхдүүдтэйгээ хамт байгаа…. Үүний дүнд эдний хамт олон “Ногоон бүс” байсаар бөйгаа! Тус төвд ирсэн төрөлхийн сонсголгүй маамааг Өнөрөө эгч өөрөө үрчлэн авч, хөөцөлдөж гүйж, эмнүүлж сонсголтой болгож, одоо хүү нь торохгүй ярьж байгаа. Магтах сайн үг багадаж байна. Өрөөлийн байтугай өөрийн хүүхдийг өсгөж, тэтгэх амаргүй! “Эрдэм” төвийн галыг бөхөөхгүй, мандаан бадрааж, хүнээр хийж яваа их үйлстэн шүү та минь!

Эрдмийн хүүхдүүдийн тархинд асрамжийн газар гэсэн сэтгэл зүй байхгүй, тэд сэтгэлийн амгалантай, тайван орчинд өсөж буй.

Энэ төвийг үүсгэн байгуулж, өөрсдийн орлого, боломжоо илүүчилж өрөөлийн хүүхдийг өсгөөд өгье хэмээн шийдсэн үеийг эргэн санахад нас 30 дөнгөж гарч байж. Анхны хүүхэд гэдсэнд, хүний 30 хүүхдийг хүлээж авсан үе л дээ… Асар их зориг байждээ хэмээн өнөөдөр бодож суулаа. Сэтгэлээс гадна зориг байж байж л хүн аливааг эхлүүлдэг юм байна. Огт мэдэхгүй ТВ салбарт ч “Монгол Тулгатан”-г эхлүүлж байсан маань зориг! Баярлалаа миний гучаад нас! Анхны авч байсан хүүхдүүд маань эрийн цээнд хүрсэнийг бодож, одоо байгаа нялхуудын нүдэнд нь гуниг хураагүйг харж, монголын 100 хүүхдийн хазайгаагүй хувь тавиланд залбирч энэ тухай анх удаа бичиж байна… Би, бид хэмжээгүй хөрөнгөтөн огт биш, нийгэм нийтийн сайн сайхны төлөө амаа биш хуруугаа чадахаараа хөдөлгөх ёстой л гэж хичээдэг гэр бүл, хань, ах дүүс билээ.

Үр хүүхэддээ сайн “аав ээж” байх эрх хүн бүхэнд нээлттэй! Энэ заяагдмал эрхээ л ханатал эдлээрэй аав ээжүүдээ!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 12 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 14 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 15 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31