Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэе

М.Төгөлдөр
2021/12/10

Улс үндэстнүүд нэгдэн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг эрхэм нийслэлчүүд Та бүхэндээ хүргэе.  

Тэртээх 1948 оны энэ өдөр дэлхийн тив бүрээс хуран цугласан улс улсын удирдагч нар хамтдаа “Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй” хэмээн тунхаглаж, хүний эрхийн амин чухал баримт бичгийг баталж, хүмүүн төрөлхтөн нийтээрээ цоо шинэ харилцаанд дэвшсэн билээ. Түүнээс хойш жил бүр дэлхий нийтээрээ нэг уриа, нэг зорилгод нэгдсээр ирсэн бөгөөд энэ жил “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор  Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж байна.

Манай улсын хувьд энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн тохиож байгаа онцлог жил. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас амаргүй цаг үеийг туулж байгаа энэ цаг үед та бид “Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх” зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандах нь та бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр юм.

Хүний эрхийн төлөө хамтдаа нэгдэцгээе.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18