Б.Пүрэвдорж: МАН-ынхан Богд Зонхова бурхан барихад төсвийн мөнгийг харамлаагүй атлаа ахмадаасаа 16 тэрбум төгрөг харамлалаа

Л.Бямбажав
2021/12/09

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, түүний өргөн барьсан 2018 оноос хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг таван жилээр нөхөн бодуулах хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагтайг тодотгов.

Тэрбээр энэ тухай Миний бие тэтгэврийг долоон жил биш таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нь энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Түүхий боловсруулсан хуулийн төсөл биш. Шударгаар өндөр хувиар нийгмийн даатгалаа төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох тухай хуулийн төсөл юм. МАН түүхэндээ дандаа таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог.  Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тийм учраас энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна.Барааны үнэ 52 хувиар өссөн. Энэ өсөлт тэтгэврийн өсөлт хамгийн хүнд тусч байна. Цалин өндөртэй хүмүүст 1500 төгрөгөөр талх худалдан авахад асуудал биш. Энэ хуулиар  сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авна. Хууль 140 мянган иргэдэд хүрч, 16 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь мөнгө.Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна.Энэ асуудлыг залуу гишүүд маань дэмжээсэй гэж хүсэж байна. Та нар ч гэсэн настай болно, ахмадуудынхаа замаар явна.  Тиймээс энэ хуулийн төслийг арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад нэмж оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. Ахмададаа цайны сүүг нь жаахан нэмж өгөх гэсэн ийм л хуулийн төсөл" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18