Ж.Амгалан: Омикроны оргил үеийг хойшлуулахад шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах саналыг гаргасан

Л.Бямбажав
2021/12/09

УОК-ын шуурхай штабаас Лхага гариг бүр мэдээлэл өгдөг. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан Омикрон хувилбартай холбоотой мэдээллийг өгөв.

Тэрбээр "Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Биоаюулгүйн лабораториос гаргасан хамгийн шинэ мэдээллээр, Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо мөн эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан.

 Тухайлбал, Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллаж сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна гэж дэлхий нийтээрээ үзэж байна.

Мөн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвар авсан өвчинтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Эдгээр аргууд нь Омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэг хэсэг гэж  судлаачдын нэгдсэн судалгаагаар гарсан" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18