Э.Оюунболдын багш, улсын начин Б.Адъяахүү: Хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж араас нь гуйж гувшиж явсан

О.Шүрэнцэцэг
2021/12/08

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаас Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан Э.Оюунболдын багш, улсын начин Б.Адъяахүү нийгмийн сүлжээндээ дараах зүйлийг бичжээ.

“Эр хоёр эндэж Эрэг нэг биш удаа нурлаа… Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна…2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо орхио, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд орсон байх. За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна. Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээл багшаасаа жаахан дөлж эхэлсэндээ. Дараа жил Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай /төр хурхын/ амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг… 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн ба 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй ба 7 хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид 2- н нэг нь зугтаж нөгөө араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны 6 сард нэг юм аваад гарсан…Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар 7 сарын 2 нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ…Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секрит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж гувшиж явсаан. Юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа 1 сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гарч билээ. Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан 2-г олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг. Гэвч санаснаар арай болоогүй ба Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа 1 сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юмдаг… 8 сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж тэнгэр нэргэх шиг цочирдож билээ. Хүйн 7 худагт болсон барилдаан дээр уулзаад ахиж 2 жил 4 сарын хугацаанд 3 удаа тааралдсан байна бид 2. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай миний том охинтой жацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 14 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 16 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 17 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22