Рохинжа нар “Facebook”-ээс 200 сая доллар нэхэмжилжээ

Н.Мижидмаа
2021/12/07

Их Британи, АНУ-д оршин суудаг Мьянмараас дүрвэсэн рохинжа үндэстний төлөөлөл нь “Facebook”-ээс 200 сая долларын нэхэмжилсэн зарга үүсгэжээ. Энэ тухай “The Guardian” сонин мэдээлсэн байна. Рохинжа үндэстний төлөөлөгчид нь “Facebook”-ийг Мьянмар дах Үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр үзэн ядалтыг дэвэргэсэн гэж үзэж байгаа учраас ийм их мөнгийг нөхөн төлбөр болгон нэхэмжилж байгаа юм байна. 

Тодруулбал, “Facebook”—ийг лалын шашинт рохинжанарыг үзэн ядсан агуулга бүхий нийтлэлүүдийг устгахын оронд олон хүн үзсэн гэдэг үндэслэлээр Мьянмарын хэрэглэгчдэд давуу эрхтэйгээр санал болгох замаар рохинжа нарын эсрэг геноцидыг дэвэргэсэн гэж буруутгаж байгаа  аж. Өөрөөр хэлбэл “Facebook”-ийн алгоритмуудын онцлог нь Мьянмар дах рохинжа нарыг үзэн ядалт газар авахад нөлөөлсөн гэжээ. Улмаар “Facebook” нь нөхцөл байдлыг илүү сайн ойлгож мэдэрсэн орон нутгийн хүмүүсээс модератор сонгоогүй, рохинжа нарыг хөнөөхийг уриалсан бүлэг болон “пэйж”-үүдийг хаагаагүй гэж буруутгасан байна.

 Рохинжа нарын эрх ашгийг төлөөлж байгаа хууль зүйн компаниас гаргасан мэдэгдэлд “Facebook нь хариуцлагаа хүлээсэн хэдий ч амьд гарч чадсан нэг ч хүнд ямар нөхөн олговор төлөөгүй, дэмжлэг үзүүлээгүй, амссан хохирлыг нь арилгаж өгөөгүй” гэсэн байна.

 “Facebook”-ийг эзэмшигч “Meta” компани энэ заргын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 Энэ заргыг үүсгэхээс өмнө 2017 онд Мьянмар дах нөхцөл байдал эрс муудахад “Facebook” компани нэлээд үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй талаар НҮБ-ын шинжээчид мэдэгдэл хийж байсан юм. Тухайн жилийн наймдугаар сард Мьянмарын Ракхайн мужид “Рохинжаг аврах Араканы арми” нэртэй хөдөлгөөний зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн 30 төв рүү зэрэг дайралт хийсний дараа байдал огцом муудсан юм. Энэ дайралтын дараа Мьянмарын аюулгүйн албаныхан улс даяар рохинжанарын эсрэг хүчний ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр НҮБ-ын мэдээгээр Мьянмараас Бангладеш руу 740 мянган рохинжа үндэстэн дүрвэн гарсан байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээгээр энэ үеэр 9000 гаруй рохинжа алагдсан эсвэл ямар нэг байдлаар амиа алдсан.

 Мьянмарын эрх баригчид рохинжа үндэстнийг Бангладеш улсаас хууль бусаар цагаачлан ирсэн хүмүүс тул Мьянмарын иргэн байх ямар ч эрхгүй, улмаар иргэн хүний эдлэх ёстой ямар ч эрхийг эдлэх эрхгүй гэж мэдэгддэг. Үүнээс болж Мьянмарын үндэсний олонх болох буддистууд ба үндэсний цөөнх болох лалын шашинт рохинжа нарын хооронд удаа дараалан зэвсэгт мөргөлдөөн үүсэж байсан юм.

 “Facebook”-ийн эсрэг энэхүү зарга амжилтад хүрвэл рохинжа нарыг дуурайх хүсэлтэй хүмүүс олон гарч ирэх нь гарцаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20