Н.Энхбаяр: Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон, одоо МАН бүтэн болсон

Л.Бямбажав
2021/12/07

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр МАН-ын ахмад гишүүн Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрбээр "Бид цар тахалтай тэмцэж буй хүнд үед их хурлаа хийж байна. Тиймээс цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж буй бүх хүмүүс, ялангуяа эмч сувилагч, цагдаа, онцгойгийнхонд гүн талархал илэрхийлье. Цар тахлын үед амьдралаа залгуулж, тэмцэж байгаа ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Монголын ард түмэн агуу. Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа тулгамдсан асуудлыг, аливаа хүнд асуудлыг боломж бололцоо болгон хувиргаж чаддаг онцгой ард түмэн. Тийм учраас агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх өөрөө бүтэн бүрэн байж агуу түүх болдог. Их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны зуун жилийн ойд болж байна. Зуун жил гэдэг агуу түүх  мөн агуу цаг хугацаа. Энэ түүхийн өмнө хэн ч бардамнах эрхгүй. Энэ түүхийг бүтээлцсэн ахмадууд мөн  бүх үеийнхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой. Агуу 100 жилдээ мэхийн ёсолцгооё. Агуу түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. 100 жилийн босгон дээр нэг түүх, үзэл баримтлалтай хоёр нам нэгдсэн нь түүхэнд чухал үйл ажиллагаа болсон. 

Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа идэвхтэй үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн гэж үзэж байна. Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон. Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадна гэдгээ харуулсан тойм үйл явдал болсон. Гэхдээ агуу түүх алдаа оноо аль алийг нь багтаадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолоо олж чадсан.  Харин алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар алдааныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацааг зогсоож чадаагүйн төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн нам.
 Хойшуулж болохгүй асуудлуудаа бид өнөөдөр энд ярьцгааж байна.
Энэ зааланд ярьсан болгоноо хойшлуулж болохгүй нөхөд өө. Шийдсэн болгоноо маргаашнаас эхлэн шууд хариуцан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин дахин сануулъя. МАН, МАХН хэзээ ч  хариуцлагаас зугтаж байгаагүй. Өөсрдийнхөө хийх ёстойгоо хийж ирсэн учраас МАН-ын түүхийн амин холбоо үргэлжилсэн хэвээр байна" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18