Олимпийн аварга Н.Түвшинбаярыг 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж өгөх хүсэлт гаргажээ

Н.Мижидмаа
2021/12/07

Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Уг  хэргээс үүдэж олимпийн аварга Н.Түвшинбаяр хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. 

Та бүхэндээ мэдээллийг эргэн сануулахад энэ оны дөрөвдүгээр сард  Н.Түвшинбаяр нь улсын начин Э.Энхбатыг зодсон бөгөөд Э.Энхбат начин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь дээрдэхгүй байсан учраас  ар гэрийхэн нь түүнийг БНСУ руу эмчлүүлэхээр авч явсан.

 Өнөөдрийн байдлаар улсын начин Э.Энхбатын /2021.12.07/ биеийн байдал нь хүнд хэвээрээ БНСУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ухаан ороогүй хэвээр байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээллээ.

Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс зүйл ангиа өөрчлөх хүсэлтийг Прокурорын байгууллагад өгсөн байна. Тодруулбал, зүйл ангийг өөрчлөх хүсэлт нь Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх зүйл ангиар өөрчилж өгөх хүсэлтийг гаргажээ. Энэхүү зүйл анги нь 5-12 жилийн хорих ялтай юм байна. 

Одоогийн байдлаар Э.Энхбатын өмгөөлөгчийн зүйл ангиа өөрчлөх хүсэлтэд Прокурорын байгууллагаас хариу ирүүлээгүй гэх мэдээллийг өгч байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20