БНХАУ:АНУ Олимпын тоглолтод бойкот зарласан нь “хэнд ч хамаагүй зүйл”

Н.Мижидмаа
2021/12/07

Вашингтон Бээжингийн олимпын тоглолтод дипломат бойкот зарлахаар шийдсэнийг АНУ дах БНХАУ-ын ЭСЯ –аас “хэнд ч хамаагүй зүйл” гэж тайлбарлажээ.

 АНУ дах Хятадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтан Лю Пэнюй нь Оросын “ТАСС” агентлагт мэдэгдэл хийхдээ АНУ-ын албаны хүмүүс Олимпын тоглолтод хүрэлцэх ирэхгүй гэдэг нь “хэнд ч хамаагүй зүйл” гээд Олимпын тоглолтыг амжилттай явуулахад огт нөлөөлөхгүй гэсэн байна. Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан Псаки нь АНУ-ын удирдлага нь Бээжингийн тоглолтод дипломат бойкот зарлахаар шийдсэн тухай албан ёсоор мэдэгдсэн. Дипломат бойкотгэдэг нь төр, засгийн нэг ч албан тушаалтан Бээжин орж, Олимпын тоглолтод хүндэтгэл үзүүлэхгүй, Хятадын эрх баригчидтай уулзахгүй гэсэн үг юм. 

 Хятадын ЭСЯ-ны ажилтан энэ алхмыг “Америкийн улстөрчдөд хэн ч урилга заллага явуулаагүй тул энэхүү дипломат бойкотыг зарлаагүй байлаа ч ялгаагүй. Ийм өрөөсгөл алхам нь Олимпын хөдөлгөөний гол зүйлсийг гажуудуулсан, улс төрийн түвшинд далдуур нөлөөлөх гэсэн оролдлого төдий. Тэр хүмүүс ирнэ үү үгүй хэнд ч хамаагүй зүйл бөгөөд 2022 оны Бээжингийн Олимпын тоглолтыг амжилттай явуулахад ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэсэн байна.

 АНУ-ын удирдлага дипломат бойкот зарласан хэдий ч тамирчид нь Олимпын тоглолтод ямар нэг хязгаарлалтгүй чөлөөтэй оролцох юм. Ажиглагчдын үзэж буйгаар нэгэнт дэлхийн №1 ардчилсан орон дипломат бойкот зарлахаар аялдан дагалддаг жижиг улс орнууд нь мөн адил бойкотзарлахаас өөр аргагүй болж байгаа юм байна.

 Бээжингийн Өвлийн Олимпын тоглолтыг бойкотлохсанаачилгын Канад, АНУ, Норвег болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим байгууллагаас гаргаад байсан юм. Тэд Шинжаан-Уйгарынөөртөө засах оронд уйгур үндэстний эсрэг явуулж байгаа Бээжингийн бодлогыг яс үндэс, шашин шүтлэгээр гадуурхсан геноцид, олныг хамарсан хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Хятадын тал хүний эрхийг хамгаалах уриагаар шалтаг хийж Олимпын тоглолтыг улстөржүүлэх, таслах, өөр улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20